Dreamers' Day 2017

ike

Dreamers’ Day бол "Алтан хальс" холбооноос зохион байгуулдаг кино өдөрлөг юм. Анх 2009 онд Мөрөөдөгчид киноноос урам аван уг өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн билээ. Тус өдөрлөг: Монголын анхны арт кино өдөрлөг Олон орны үе үеийн шилдэг кинонуудыг үзэх боломж Тогтмол зохиогддог Монгол хадмал орчуулгатай зэргээрээ онцлог. Олон улсын сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг залуусын хүртээл болгоход манай өдөрлөгийн үйл ажиллагаа чиглэдэг. Мөн кино урлагийг ахисан түвшинд сонирхож, судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилготой юм. Уг кино өдөрлөг бямба гараг бүр iCinema-д зохион байгуулагдаж байна. Тасалбарын үнэ 5000 төгрөг. Бид Dreamers' Day хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 200 шахам удаагийн үзвэр зохион байгуулаад байна.

Самбар — 1 сэтгэгдэл байна

ZolzayaTse-н бичил хөрөг ZolzayaTse 2017.04.03 17:50

Сайн байна уу? Үйзэмаагийн "Надруу битгий ингэж хар" (Don't look at me that way)-ыг гаргах боломжтой юу?

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.