2016 оны шилдэг 16 кино

Rosso

Уламжлал ёсоор Sight and Sound, Cahiers du Cinéma, Film Comment, Village Voice, The Guardian хэмээх дэлхийд танигдсан сэтгүүл, Fandor, Keyframe ба Indiewire зэрэг цахим сэтгүүлээс гаргасан оны шилдэг киноны жагсаалтуудад үндэслэн Алтан хальс холбоо 2016 оны дэлхийн шилдэг 16 киног нэрлэж байна. Та бүхэнд Улаанбаатар олон улсын кино наадмаар “Би Дэниел Блейк”, Алтан хальс холбооны Dreamers' Day өдөрлөгөөр "Баттай ирээдүй"-г толилуулсан бол тун удахгүй арилжааны театруудаар "Ла-Ла Лэнд" гарах гэж байна. Түүнчлэн Dreamers' Day өдөрлөгөөр гарсан “Санваартнууд”, “Дипан”, “Шулам” зэрэг бүтээл дээрх кино жагсаалтуудад дээгүүр байр эзэлж байсныг дурдах нь зүйтэй санагдлаа. Жич: Хэдий өмнөх жил нь кино наадамд нээлтээ хийсэн кинонууд бий ч тухайн орондоо 2016 онд нээлтээ хийсэн бол эдгээр сэтгүүл, саит киног энэ ондоо хамааруулдаг.

2015 оны шилдэг 15 кино

2014 оны шилдэг 14 кино

2013 оны шилдэг 13 кино

2012 оны шилдэг 12 кино

Самбар — 2 сэтгэгдэл байна

Nomch-н бичил хөрөг Nomch 2016.12.29 17:37

American Honey хаачихваа?

Rosso-н бичил хөрөг Rosso 2016.12.31 01:27

Honorable mentions: Aquarius, No Home Movie, Right Now Wrong Then, Love & Friendship The Fits, Everybody Wants Some!, Nocturama, Embrace of the Serpent гээд нэрлээд байвал дуусахгүй шүү дээ. American Honey бас сайн кино байналээ.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.