Догма 95: 10 кино

Rosso

1995 онд Данийн кино найруулагч Ларс фон Триер, Томас Винтерберг нарын эхлүүлсэн Догма 95 хөдөлгөөн олон уран бүтээлчдийг эгнээндээ элсүүлжээ. Кино бүтээх уламжлалт арга барилыг дээдэлсэн арван зарчмыг тунхаглаж Холливүдийн тусгай эффект өндөр зардлаар бүтсэн киног сөрөн гарч ирсэн эл урсгал тодорхой хязгаар тавьж өгснөөр бүтээлч чадварыг өрдөнө гэж үздэг. Хэдий Догма 95 гэгддэг бүтээлүүд өнөөх арван зарчмыг яг таг мөрдсөн нь үгүй боловч хүний сэтгэл хөдлөлийг бодит үнэнд ойр чадмаг гаргасан гэгддэг. Уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч нар хожим шинэ эксперименталь төслүүд дээр ажиллаж эхэлсэн тул 2002 оноос хойш албан ёсоор зөвшөөрөл авах шаардлагагүй болжээ.

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.