Дурдатгал төрлийн нийтлэлийг үзэж байна

Аббас Киаростамигийн дурсгалд

Одоогоос яг нэг жил орчмын өмнө Тегеранд байхдаа Аббас Киаростамитай уулзах хүсэлтэйгээ багийнх нь найзаар нь дамжуулж хүргүүлсэн боловч эелдэгээр татгалзсан хариу хүлээн авлаа. Учир нь юу гэвэл ойрмогхон бие нь чилээрхэж Лавасун (хотоос зайдуу орших Тегераны бийлэгжүү нэгэн дүүрэг) дахь зуны байшиндаа илааршиж буй аж. Нутгийн заншлын дагуу татгалзсан хариултыг нэхэл дагалгүй хүлээн аваад “Ямар сүүлийн удаа Иранд ирж байгаа биш, хожмоо уулзах боломж олдох бизээ” хэмээн бодсон минь буруу байжээ. Өнөөдөр (өчигдөр) Ираны нэрт найруулагч, соёл нийгмийн зүтгэлтэн Аббас Киаростами хорт хавдрын улмаас таалал төгсч амьд домог болсон түүнтэй уулзах анхны болоод сүүлчийн боломж ийнхүү үгүй болов. Амьд сэрүүнд нь уулзаж амьжаагүйдээ харамсаж буй эсэхэд хариулахад хэтэрхий эрт байж магад харин “Алтан хальс” холбооны зүгээс хүргэж буй дурдатгал ийн оршвой.
Үргэлжлэл →

Брэкиж Тарковскийтой уулзсан нь

Арга барилын хувьд хэтэрхий өөр ч адил төстэй сэдэв, асуудлууд урлагийн бүтээлийнх нь хөдөлгөх хүч болсон кино урлагийн хоёр суут сэтгэгч уулзсан явдлын тухай. Брэкиж, Тарковский хоёул өөрсдийн ертөнцийг үзэх үзлийг илэрхийлэхийн тулд кино урлагийн хэлийг өөрчилжээ. Мөн тэдний уран бүтээл нь романтик домог зүйг дээд модернизмтэй холбох гүүр болж байсан гэдгээрээ нийтлэг юм... 1983 онд Стэн Брэкижийн бичсэн хувийн дурдатгалаас сийрүүлэв.
Үргэлжлэл →

Хүүхэлдэйнүүддээ дурладаг хүүхэлдэйн мастер шиг

"Феллини Феллинигийн тухай" номоос. Хоёрдугаар хэсэг.
Үргэлжлэл →

Төсөөлөл хийгээд бодит байдлыг тусгаарлагч гэж үгүй

"Феллини Феллинигийн тухай" номоос. Нэгдүгээр хэсэг.
Үргэлжлэл →

Франсуа Трюффо эвлүүлгийн тухайд

Суут найруулагчийн эвлүүлгийн талаар хэлсэн цөөн үгс.
Үргэлжлэл →