Кишинёвт нэг гуйлгачин байв. Тэрбээр бүтэн өдөржин гудамжаар тэнүүчилж, төрөөгүй хүүтэйгээ ярина. Зөрж өнгөрөх улс зогсоод түүнийг сонсоно. Хүү нь 20 жилийн өмнө төрөх байжээ. Гэтэл бүсгүй нь үр хөндүүлчихэж. Тэр өдөр түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, тэр амьдралын утга учраа алджээ.
Долоон жилийн өмнө би бас л Кишинёвийн сүйрсэн гудмуудаар алхаж, төрөөгүй хүүдээ хотынхоо тухай ярьсан юм. Ингэж явахдаа би олон хүнтэй танилцсан. Тэдний ихэнх нь гуйлгачид байлаа. Хайр тэднийг гуйлгачин болгосон юм.
Би киноныхоо зураг авалтыг 1986-1990 оны хооронд хийсэн. Энэ хугацаандаа би тэдгээр гуйлгачидтай хамт амьдарч байв. Тэд камерын өмнө өөрсдийгөө нээдэг байлаа. Нэг нь бүр камерын өмнө өөрийгөө егүүтгэхэд бэлэн байсан. Кинонд минь ашиглуулах гэж тэр шүү дээ. Заримдаа би зураг авалтаа тун ч зугаатай хийдэг байв. Жишээ нь, нэг сохор гуйлгачинд камераа өгөөд хоёр ч зураг авалт хийлгэсэн. Үүнээсээ нэгийг нь би кинондоо ашигласан. Артур Аристакисян. “Алга” киноныхоо тухай.