Dreamers' Day төрлийн нийтлэлийг үзэж байна

Dreamers' Day: "Тимбукту" киноны дараах хэлэлцүүлэг

“Мөрөөдөгчийн өдөр”-өөр Алтан хальсын хамт олон аль болох олон орны бүтээлийг гаргахыг зорьж буй. Энэ удаагийн үзвэр Мавритан улсын кино байсан нь содон байлаа... Дуу дуулсныхаа төлөө шийтгэл хүлээж буй бүсгүй бол мали дуучин Фатумата Диавара бөгөөд өөрийн зохиосон дуугаа дуулж буй нь тэр. Ингээд нэгэн үзэгчийнхээ хүсэлтээр “Timbuktu Fasso” дууны үгийг чадан ядан орчуулсныг болгооно уу. Анхаар: Киноны зарим үйл явдлыг илчилнэ.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Зүдгүүр" киноны дараах хэлэлцүүлэг

Мексик найруулагч Диего Кемада-Диесийн “Бид хүмүүсийг харанхуй өрөөнд оруулаад зөвхөн өөрсдийн сонгосон зүйлсээ л үзүүлж болдог. Ийм харгис урлаг учраас киног зөвтгөх ганц зүйл бол найраглаг шинж чанар буюу хүн хүнээ гэх сэтгэлийг өрдөх явдал юм…” хэмээх үг толгойд харван орж ирэв. Өнөөдрийн кино чухам ийм кино байлаа.
Үргэлжлэл →

Бидний хөгжим (2004)

Хүмүүн төрөлхтний бичиж үлдээсэн түүхийн анхны он жилээс хойш 3400 гаруй жил өнгөрөөд байснаас 3166 орчим жилд нь дайн болж, үлдсэн он жилүүдийг нь дайнд бэлдэхэд зориулжээ.
Үргэлжлэл →

Найруулагч С.Бямбатай хийсэн ярилцлага

Найруулагч С.Бямбын "Хүсэл шунал" кино Итали, Мексик, Тайваний олон улсын кино наадмаас шагнал хүртсэн бол түүний "Алсын удирдлага" кино нь 2013 оны Бусаны олон улсын кино наадмын хамгийн том өрсөлдөөнт хэсэг "Шинэ давалгаа"-ны дээд шагналыг хүртсэн юм. С.Бямба найруулагчийг "Алсын удирдлага" киногоороо Роттердамын кино наадамд оролцоод хүрэлцэн ирсний дараахан "Алтан хальс" холбооны сурвалжлагч уулзан хөөрөлджээ.
Үргэлжлэл →

Кино бол бүсгүй ба буу: Гриффит, Годар, Дойч

'С'est Griffith qui a dit ça, ce n'est pas moi' - Jean-Luc Godard
Үргэлжлэл →