Dreamers' Day төрлийн нийтлэлийг үзэж байна

Аль нь илүү байв?

Ла ла ландаас илүү романтик кино үзчих шиг, торгон мэдрэмж өвөртөлсөн нь.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Хавч" киноны дараах хэлэлцүүлэг

Үзээд суухад инээд хүргээд зугаатай ч тавгүйтүүлнэ, дээр нь олон юм бодуулна. Бараан комеди л ингэж нэг дор хөгжилтэй бас нухацтай байж чаддаг. Грек найруулагч Йоргос Лантимосын “Хавч” энэ жилийн Оскарт шилдэг кино зохиолын төрлөөр нэр дэвшээд буй.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Тимбукту" киноны дараах хэлэлцүүлэг

“Мөрөөдөгчийн өдөр”-өөр Алтан хальсын хамт олон аль болох олон орны бүтээлийг гаргахыг зорьж буй. Энэ удаагийн үзвэр Мавритан улсын кино байсан нь содон байлаа... Дуу дуулсныхаа төлөө шийтгэл хүлээж буй бүсгүй бол мали дуучин Фатумата Диавара бөгөөд өөрийн зохиосон дуугаа дуулж буй нь тэр. Ингээд нэгэн үзэгчийнхээ хүсэлтээр “Timbuktu Fasso” дууны үгийг чадан ядан орчуулсныг болгооно уу. Анхаар: Киноны зарим үйл явдлыг илчилнэ.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Зүдгүүр" киноны дараах хэлэлцүүлэг

Мексик найруулагч Диего Кемада-Диесийн “Бид хүмүүсийг харанхуй өрөөнд оруулаад зөвхөн өөрсдийн сонгосон зүйлсээ л үзүүлж болдог. Ийм харгис урлаг учраас киног зөвтгөх ганц зүйл бол найраглаг шинж чанар буюу хүн хүнээ гэх сэтгэлийг өрдөх явдал юм…” хэмээх үг толгойд харван орж ирэв. Өнөөдрийн кино чухам ийм кино байлаа.
Үргэлжлэл →

Бидний хөгжим (2004)

Хүмүүн төрөлхтний бичиж үлдээсэн түүхийн анхны он жилээс хойш 3400 гаруй жил өнгөрөөд байснаас 3166 орчим жилд нь дайн болж, үлдсэн он жилүүдийг нь дайнд бэлдэхэд зориулжээ.
Үргэлжлэл →