Улаанбаатар кино наадам төрлийн нийтлэлийг үзэж байна

Рунгано Ниони: Би шулмуудын лагерьт сар амьдарсан

2017 оны Канны кино наадмаар хүмүүсийг бишрүүлсэн "Би шулам биш" киноны залуу найруулагч Рунгано Нионитой Woman and Hollywood вебсайтын хийсэн ярилцлагаас хүргэж байна.
Үргэлжлэл →

Хэрцгий амьдрал

Италийн мэдэлд хэдэн зууны элээгээд дараа нь Француудад худалдагдан очсон энэ бяцхан арлын ээдрээт түүх хэрхэн гэмт хэргийн бүлэглэлүүд бэхжихэд нөлөөлснийг "Хэрцгий амьдрал" киноноос үзэх боломжтой.
Үргэлжлэл →

Ава

Арван гурван настай охины сохрохоосоо өмнө нэгэн зуны хугацаанд хайр, сексийг өөртөө нээж байгаа түүхийг өгүүлэх Ава киногоо хорин наймхан настай найруулагч Леа Парисын Ла Фемис кино урлагийн сургуулийг дөнгөж дүүргүүтээ бүтээсэн бөгөөд түүний дебют бүтээл юм.
Үргэлжлэл →

Киноны хүч тааварлашгүй их: Диего Кемада-Диестэй хийсэн ярилцлага

Улаанбаатар олон улсын кино наадмын хаалтын кино болох "Алтан хорго" бүтээлийн найруулагчтай "Алтан хальс" холбооны сурвалжлагч ярилцжээ. "Алтан хорго" кино нь 2013 оны Каннын кино наадмаас онцлох уран бүтээлчийн шагналыг хүртсэн юм.
Үргэлжлэл →

Аль болох олон кино хий: Эрвин Чэньтэй хийсэн ярилцлага

Америк-Таиваний залуу кино найруулагч Эрвин Чэнь өөрийн анхны бүрэн хэмжээний кино "Баяртай Тайпэй" бүтээлээр Берлиний кино наадмын Азийн кино урлагийг дэмжих сүлжээний нэрэмжит шагналыг хүртсэн байна. Түүний хоёр дахь бүтээл "Маргааш чи намайг хайрлах уу?" кино Берлин, Трайбекагийн кино наадамд шалгаран өрсөлдсөн ба анхдугаар Улаанбаатар олон улсын кино наадамд Монголын үзэгчдэд толилуулахын өмнөхөн "Алтан хальс" холбооны сурвалжлагч Эрвин Чэньтэй уулзан ярилцжээ.
Үргэлжлэл →