Улаанбаатар кино наадам төрлийн нийтлэлийг үзэж байна

Орай

Турк гаралтай Германы залуу найруулагч Мехмет Акиф Буфкаталайн анхны бүрэн хэмжээний кинонд өөрийн шашны итгэл, эрээн бараан амьдралын нугачаанд хөлөө олохгүй төөрч буй залуусын тухай өгүүлнэ. Шашны хуульдаа үнэнч үлдэх үү, эсвэл сэтгэлээ дагах уу?
Үргэлжлэл →

Систем сүйтгэгч

Есөн настай огцом ууртай Бенни охин Германы хүүхэд хамгааллын үйлчилгээний авч болох бүх асрамж үйлчилгээг авдаг. Заримдаа элдэв систем, тогтолцоо гэхээсээ илүү хүнд хүнээ гэсэн хайр халамж, тэр хүнийг ойлгох сэтгэл л хэрэгтэй байдаг. 69 дэхь удаагийн Берлиний кино наадмаас Мөнгөн баавгайг Альфред Бауэрын нэрэмжит шагналаар хүртэхийн сацуу 92 дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвших өрсөлдөөнд улсаа төлөөлөн шалгарсан байна.
Үргэлжлэл →

СИБИЛ

10 жилийн тэртээ шилдэг борлуулалттай роман бичиж байсан зохиолч бүсгүй Сибил сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг ажлаа орхихоор шийдэж дахин бичих хүсэлдээ автана. Зохиол бүтээл бичих эрчим нь түүний өнгөрсөн харилцааг нь хором бүр сануулна. Ер нь энэ кино бүхэлдээ л эмэгтэй хүмүүст учран байх сэтгэлийн хөндүүр, зовнил, шаналанг тойрог хэлбэрээр харуулчихна.
Үргэлжлэл →

Ахмад гайхамшиг (2016)

Олноос зайдуу, өөрсдийн дээдэлдэг үнэт зарчмын дагуу нэгэн эцэг зургаан хүүхэдтэйгээ “даруухан” аж төрнө. Гэхдээ тэд тийм ч даруухан улс биш ээ. Тэд бидний дассан нийгмийн тогтолцоо, аливаа ойлголтыг тас цохин сөрж амьдарна.
Үргэлжлэл →

Сайн цаг (2017)

Нэгэн шөнийн дотор болох цуварсан үйл явдлууд, учир нь олдохгүй хөөцөлдөөн, хууран мэхлэлт, хүчирхийлэл, гэмт хэрэг нь “Dreamers’ Day”-ээр өмнө нь гарч Себастиан Шипперийн “Викториа”-г санагдуулах бол хурц тод неон гэрлүүд, синт электроник хөгжим зарим үзэгчдэд магадгүй Николас Виндинг Рефний “Жолоо-той төстэй ч байж болох юм.
Үргэлжлэл →