Toggle navigation
artfilm
Кино
Драм
Инээдмийн
Баримтат
Богино хэмжээний
Романс
Эксперименталь
Намтарчилсан
Авангард
Гэмт хэрэгт
Түүхэн
Бүх төрөл
Жагсаалт
Сэтгүүл
Dreamers' Day
Зочин
Нэвтэрье
Бүртгүүлье
Нууц үгээ сэргээе
Кино бүтээл төрлийн нийтлэлийг үзэж байна
Орай
Aronax
• 2019.10.17
Турк гаралтай Германы залуу найруулагч Мехмет Акиф Буфкаталайн анхны бүрэн хэмжээний кинонд өөрийн шашны итгэл, эрээн бараан амьдралын нугачаанд хөлөө олохгүй төөрч буй залуусын тухай өгүүлнэ. Шашны хуульдаа үнэнч үлдэх үү, эсвэл сэтгэлээ дагах уу?
Систем сүйтгэгч
Enghebatu
• 2019.10.14
Есөн настай огцом ууртай Бенни охин Германы хүүхэд хамгааллын үйлчилгээний авч болох бүх асрамж үйлчилгээг авдаг. Заримдаа элдэв систем, тогтолцоо гэхээсээ илүү хүнд хүнээ гэсэн хайр халамж, тэр хүнийг ойлгох сэтгэл л хэрэгтэй байдаг. 69 дэхь удаагийн Берлиний кино наадмаас Мөнгөн баавгайг Альфред Бауэрын нэрэмжит шагналаар хүртэхийн сацуу 92 дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвших өрсөлдөөнд улсаа төлөөлөн шалгарсан байна.
СИБИЛ
Yesuunuu
• 2019.10.14
10 жилийн тэртээ шилдэг борлуулалттай роман бичиж байсан зохиолч бүсгүй Сибил сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг ажлаа орхихоор шийдэж дахин бичих хүсэлдээ автана. Зохиол бүтээл бичих эрчим нь түүний өнгөрсөн харилцааг нь хором бүр сануулна. Ер нь энэ кино бүхэлдээ л эмэгтэй хүмүүст учран байх сэтгэлийн хөндүүр, зовнил, шаналанг тойрог хэлбэрээр харуулчихна.
Дуулах гэж амьдарна
Rosso
• 2019.10.13
Хятадын Сычуань мужийн бөглүү тосгонд уламжлалт дуурийн хэсэг дуучид хамтдаа тоглолт хийж, цугтаа амьдраад арван жилийг үджээ. Устаж мартагдахын босгонд тулсан уламжлалт дуурийн урлагт зүрх сэтгэлээ өгсөн бүсгүй театрын үйл ажиллагааг ахална. Гэтэл хуучирч муудсан театрын барилгыг нь буулгах тухай сануулга бичиг ирснээр, театраа аварч үлдэх хүндхэн үүрэг ахлагч бүсгүйд ноогдоно.
Шатрын халуурал
neko
• 2018.11.19
Всеволод Пудовкиний "Шатрын халуурал" киног үзээд бичсэн "кино эссе". Мууранд дуртай бол энэ киног үз. Шатард дуртай бол бас үз. Инээх дуртай бол бүр ч үз.
дараагийн хуудас →