Намтар цадиг төрлийн нийтлэлийг үзэж байна

Сюрриалист хуйвалдагч: Ян Шванкмайертай хийсэн ярилцлага

Шванкмайерын хосгүй чадварын нэг болбоос дуу, дүрсний урлаг болох киног бүх мэдрэхүйн урлаг болгож чаддагт оршино. Түүний бүх уран бүтээл, тэр дундаа “Таашаалын хуйвалдагсад”-ыг амталж, үнэрлэж, мэдэрч болно. Угийн жигтэй дүрслэлүүдийг хэтрүүлэгтэй дууны эффект, Эйзенштейн маягийн хурдтай эвлүүлэг улам хурцатгана.
Үргэлжлэл →

ЖАННА ДЬЕЛМАНЫ ХҮЛЦЭН ТЭВЧИХҮЙГ ТОЛЬДОХУЙ

Бельгийн структрулист найруулагч Шанталь Акерманы 25 насандаа зохиолыг бичиж найруулсан Жанна Дьелман (1975) классик-күлт киног Март 8-ний үзвэрт зориулан Dreamers' Day өдөрлөгөөр хүргэх гэж байна.
Үргэлжлэл →

Харанхуйн үлгэрч

Үргэлжлэл →

Найруулагч Фатих Акин

Берлиний олон улсын кино наадмын "Алтан байвгай"-н эзэн, Каннын кино наадмын "Шилдэг кино зохиол"-ын шагналт Германы алдарт найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин.
Үргэлжлэл →

Каспийн тэнгисийн цахлай: Элла Манжеева

Хоёр жилийн өмнөх Берлиний кино наадмын нэгэн сонирхолтой бүтээл нь нөхрөө орхиж явахыг хүсэх Эльза бүсгүй нөхрийнхөө гэнэтийн үхлийн дараа амьдралыг хэрхэн шинээр таньж буй тухай Халимагаас ирсэн залуухан эмэгтэй найруулагч Элла Манжеевагийн “Цахлай” байсан юм. Манжеева сонсож, харсан түүхүүдээ баяжуулан киноны зохиолоо бичсэн бөгөөд “Цахлай”-н зохиол 2012 онд Оросын кино урлагийн хамгийн том сэтгүүл болох Искусство кинонд нийтлэгдсэнээр кино болох эхлэл нь тавигджээ. 2005 онд Санкт Петербургийн Кино, Телевизийн их сургуулийг дүүргэсэн Манжеева “Цахлай”-аас өмнө “Тэр эмэгтэйн дотор”, “Тал нутаг” зэрэг хэд хэдэн богино хэмжээний бүтээл туурвиж, олон улсын кино наадмуудад багагүй амжилт олоод байсан юм. Ингээд түүний хоёр жилийн өмнө IndieWire цахим хуудсанд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Үргэлжлэл →