MunkhnaranBayar-н бичсэн нийтлэлүүдийг үзэж байна

“Оросын өв эрдэнэ” – Оросын мөн чанар Александр Сокуровын нүдээр

Төрийн төмөр нударган дор соёлжиж, Епропжсон Орос орноор Маркиз де Кюстинь “Танайх шиг том оронд ардчилал тохирохгүй” гэж тохуурхсаны хариуд найруулагч чимээгүй санаа алдана.
Үргэлжлэл →

Аббас Киаростамигийн дурсгалд

Одоогоос яг нэг жил орчмын өмнө Тегеранд байхдаа Аббас Киаростамитай уулзах хүсэлтэйгээ багийнх нь найзаар нь дамжуулж хүргүүлсэн боловч эелдэгээр татгалзсан хариу хүлээн авлаа. Учир нь юу гэвэл ойрмогхон бие нь чилээрхэж Лавасун (хотоос зайдуу орших Тегераны бийлэгжүү нэгэн дүүрэг) дахь зуны байшиндаа илааршиж буй аж. Нутгийн заншлын дагуу татгалзсан хариултыг нэхэл дагалгүй хүлээн аваад “Ямар сүүлийн удаа Иранд ирж байгаа биш, хожмоо уулзах боломж олдох бизээ” хэмээн бодсон минь буруу байжээ. Өнөөдөр (өчигдөр) Ираны нэрт найруулагч, соёл нийгмийн зүтгэлтэн Аббас Киаростами хорт хавдрын улмаас таалал төгсч амьд домог болсон түүнтэй уулзах анхны болоод сүүлчийн боломж ийнхүү үгүй болов. Амьд сэрүүнд нь уулзаж амьжаагүйдээ харамсаж буй эсэхэд хариулахад хэтэрхий эрт байж магад харин “Алтан хальс” холбооны зүгээс хүргэж буй дурдатгал ийн оршвой.
Үргэлжлэл →