Rosso-н бичсэн нийтлэлүүдийг үзэж байна

Найруулагч Фатих Акин

Берлиний олон улсын кино наадмын "Алтан байвгай"-н эзэн, Каннын кино наадмын "Шилдэг кино зохиол"-ын шагналт Германы алдарт найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Хавч" киноны дараах хэлэлцүүлэг

Үзээд суухад инээд хүргээд зугаатай ч тавгүйтүүлнэ, дээр нь олон юм бодуулна. Бараан комеди л ингэж нэг дор хөгжилтэй бас нухацтай байж чаддаг. Грек найруулагч Йоргос Лантимосын “Хавч” энэ жилийн Оскарт шилдэг кино зохиолын төрлөөр нэр дэвшээд буй.
Үргэлжлэл →

Тайз, дэлгэцийн дунд: Асгар Фархадитай хийсэн ярилцлага

Асгар Фархади Ираны өнөөгийн нийгэм, хувь хүний ёс суртахуун, гэр бүлийн өдөр тутмын харилцааг уран нарийн дүрсэлсэн бүтээлүүдээрээ алдартай. 2012 онд “Салалт” киногоороо Оскарын шагнал хүртсэн бол “Худалдаачин” кино нь энэ жилийн Оскарт мөн нэр дэвшиж байна.   Иран найруулагч Асгар Фархадитай хийсэн уг ярилцлага Критереон сайт дээр 2017 оны 1 сард гарчээ.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Тимбукту" киноны дараах хэлэлцүүлэг

“Мөрөөдөгчийн өдөр”-өөр Алтан хальсын хамт олон аль болох олон орны бүтээлийг гаргахыг зорьж буй. Энэ удаагийн үзвэр Мавритан улсын кино байсан нь содон байлаа... Дуу дуулсныхаа төлөө шийтгэл хүлээж буй бүсгүй бол мали дуучин Фатумата Диавара бөгөөд өөрийн зохиосон дуугаа дуулж буй нь тэр. Ингээд нэгэн үзэгчийнхээ хүсэлтээр “Timbuktu Fasso” дууны үгийг чадан ядан орчуулсныг болгооно уу. Анхаар: Киноны зарим үйл явдлыг илчилнэ.
Үргэлжлэл →

Dreamers' Day: "Зүдгүүр" киноны дараах хэлэлцүүлэг

Мексик найруулагч Диего Кемада-Диесийн “Бид хүмүүсийг харанхуй өрөөнд оруулаад зөвхөн өөрсдийн сонгосон зүйлсээ л үзүүлж болдог. Ийм харгис урлаг учраас киног зөвтгөх ганц зүйл бол найраглаг шинж чанар буюу хүн хүнээ гэх сэтгэлийг өрдөх явдал юм…” хэмээх үг толгойд харван орж ирэв. Өнөөдрийн кино чухам ийм кино байлаа.
Үргэлжлэл →