Zobonod-н бичсэн нийтлэлүүдийг үзэж байна

Гар (2017)

40 нас хүрээгүй Жордан Пил өөрөө зохиолыг нь бичиж өөрөө найруулсан анхны киногоо энэ оны нэгдүгээр сарын 24-нд Сандэнс кино наадамд толилуулсан бөгөөд сарын дараа бусад кино театруудад гарч эхэлсэн байна.
Үргэлжлэл →

Арслан (2016)

Жил бүр Энэтхэгт 80 мянга орчим хүүхэд сураггүй алга болдог бөгөөд тэдгээр хүүхдүүдийн сайн сайхны төлөөх бодит уриалга болж чадсан бүтээл
Үргэлжлэл →

Улаан яст мэлхий (2016)

Энэ киноны багт 31 жилийн түүхтэй алдарт Гибли Студийн хамт олон болон тус студийн Ерөнхийлөгч асан Тошио Сүзүки продюсерлэж ажиллажээ.
Үргэлжлэл →

Хуваагдмал (2017)

Энэтхэг гаралтай кино зохиолч, найруулагч Найт Шьямаланы өнгөрсөн онд бүтээгдсэн "Хуваагдмал" бүтээлийг үзэж сонирхлоо. Зургаа дахь мэдэрхүй (1999), Дохио (2002), Тосгон (2004) зэрэг бүтээлээр нь та бүхэн түүнийг эчнээ таних бизээ. Аймшиг, сэтгэлзүйн аймшиг төрлийн кино дагнан бүтээхдээ зохиолоо өөрөө бичиж, дотор арзас хийлгэм найруулдаг нэгэн.
Үргэлжлэл →

Куржетт хүүгийн амьдрал (2016)

Ердөө нэг хоногийн өмнө Логан (2017) үзээд орой нь хөгжмийн зохиолч Жон Уильямсийн хөгжмүүдийг сонсоод тун их баяртай явсан би өнөөдөр Франц хэлтэн орнуудын кино наадмын хүрээнд хамгийн эхний үзвэрээр Куржетт хүүгийн амьдрал (My Life as a Zucchini, 2016) зогсолтот хөдөлгөөнт бүтээлтэй учирсан даа тун их баяртай байна. Энэ 7 хоног миний хувьд их сайхан өнгөрч байна гэж хэлж болно.
Үргэлжлэл →

Дагшин байгаль (2014)

Канадын кино найруулагч Jean-Marc Vallée-ын бүтээл Wild (2014) намтарчилсан уран сайхны киноны талаар ярихын түрүүнд бодит түүхээс сэдэвлэсэн уг кино Cheryl Strayed гэх эмэгтэйн дурсамж Wild: From Lost to Found on the Pacific Crest Trail номноос дэлгэцэнд амилсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Үргэлжлэл →

Кагуя гүнжийн домог

За байз нэлээн хэдэн жилийн өмнө энэ үлгэрийг уншиж байснаа санаж байна. Хүүхэд байхад олон улсын үлгэрүүдийг цувуулж өгдөг байсан даа. Тэгтэл кино найруулагч Исао Такахата уг үлгэрээс санаа авч зохиолыг нь өөрөө бичээд дэлгэцэнд амилуулсан нь Оскарын кино наадамд шилдэг хүүхэлдэйн кино төрөлд нэр дэвшсэн амжилт үзүүлсэн байна.
Үргэлжлэл →