amarmend-н бичсэн нийтлэлүүдийг үзэж байна

Харанхуйн үлгэрч

Үргэлжлэл →

Алга

Кишинёвт нэг гуйлгачин байв. Тэрбээр бүтэн өдөржин гудамжаар тэнүүчилж, төрөөгүй хүүтэйгээ ярина. Зөрж өнгөрөх улс зогсоод түүнийг сонсоно. Хүү нь 20 жилийн өмнө төрөх байжээ. Гэтэл бүсгүй нь үр хөндүүлчихэж. Тэр өдөр түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, тэр амьдралын утга учраа алджээ.  Долоон жилийн өмнө би бас л Кишинёвийн сүйрсэн гудмуудаар алхаж, төрөөгүй хүүдээ хотынхоо тухай ярьсан юм. Ингэж явахдаа би олон хүнтэй танилцсан. Тэдний ихэнх нь гуйлгачид байлаа. Хайр тэднийг гуйлгачин болгосон юм.  Би киноныхоо зураг авалтыг 1986-1990 оны хооронд хийсэн. Энэ хугацаандаа би тэдгээр гуйлгачидтай хамт амьдарч байв. Тэд камерын өмнө өөрсдийгөө нээдэг байлаа. Нэг нь бүр камерын өмнө өөрийгөө егүүтгэхэд бэлэн байсан. Кинонд минь ашиглуулах гэж тэр шүү дээ. Заримдаа би зураг авалтаа тун ч зугаатай хийдэг байв. Жишээ нь, нэг сохор гуйлгачинд камераа өгөөд хоёр ч зураг авалт хийлгэсэн. Үүнээсээ нэгийг нь би кинондоо ашигласан. Артур Аристакисян. “Алга” киноныхоо тухай. 
Үргэлжлэл →

Ирэн дээр гүйгч 2049: Хүний дараах нийгмийн капитализмын дүр төрх

Капитализм ба хүмүүний дараах (post human) нийгэм хоёр хэрхэн холбогддог вэ? Ихэнхдээ капитализм бол түүхэн, харин хүн төрөлхтөн хүйсийн ялгаанаас хамаараад илүү энгийн бүр түүхэн бус гэж үздэг. Бид өнөөдөр хүн төрөлтнөөс хойших нийгэмд шилжих үйл явцыг капитализмтай холбох гэсэн оролдлогын гэрч болж байна. Эллон Маск зэрэг “номлогч” тэрбумтнууд бидний мэдэх капитализмын төгсгөл ирлээ гэсэн үгээрээ хүмүүний капитализм төгсөж, хүмүүний дараах капитализм руу шилжиж буй шилжилтийг илэрхийлж байна. "Ирэн дээр гүйгч 2049" кино энэхүү сэдвийг хөндөнө.
Үргэлжлэл →

Хэрцгий амьдрал

Италийн мэдэлд хэдэн зууны элээгээд дараа нь Француудад худалдагдан очсон энэ бяцхан арлын ээдрээт түүх хэрхэн гэмт хэргийн бүлэглэлүүд бэхжихэд нөлөөлснийг "Хэрцгий амьдрал" киноноос үзэх боломжтой.
Үргэлжлэл →

Ава

Арван гурван настай охины сохрохоосоо өмнө нэгэн зуны хугацаанд хайр, сексийг өөртөө нээж байгаа түүхийг өгүүлэх Ава киногоо хорин наймхан настай найруулагч Леа Парисын Ла Фемис кино урлагийн сургуулийг дөнгөж дүүргүүтээ бүтээсэн бөгөөд түүний дебют бүтээл юм.
Үргэлжлэл →

Каспийн тэнгисийн цахлай: Элла Манжеева

Хоёр жилийн өмнөх Берлиний кино наадмын нэгэн сонирхолтой бүтээл нь нөхрөө орхиж явахыг хүсэх Эльза бүсгүй нөхрийнхөө гэнэтийн үхлийн дараа амьдралыг хэрхэн шинээр таньж буй тухай Халимагаас ирсэн залуухан эмэгтэй найруулагч Элла Манжеевагийн “Цахлай” байсан юм. Манжеева сонсож, харсан түүхүүдээ баяжуулан киноны зохиолоо бичсэн бөгөөд “Цахлай”-н зохиол 2012 онд Оросын кино урлагийн хамгийн том сэтгүүл болох Искусство кинонд нийтлэгдсэнээр кино болох эхлэл нь тавигджээ. 2005 онд Санкт Петербургийн Кино, Телевизийн их сургуулийг дүүргэсэн Манжеева “Цахлай”-аас өмнө “Тэр эмэгтэйн дотор”, “Тал нутаг” зэрэг хэд хэдэн богино хэмжээний бүтээл туурвиж, олон улсын кино наадмуудад багагүй амжилт олоод байсан юм. Ингээд түүний хоёр жилийн өмнө IndieWire цахим хуудсанд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Үргэлжлэл →

Ностальгиа: Кино, Хайр, Парис

Жан Люк Годар бол Францын шинэ давлагааны хамгийн радикал, хамгийн увайгүй бас хамгийн алдартай төлөөлөгч байсан бол түүний сахиусан тэнгэр Анна Карина нь гэрэл цацруулсан хурц нүд, гэгээн тунгалаг төрхөөрөө кино урлагийн түүхийн хамгийн чухаг эгшнүүдэд мөнхрөн үлдсэн нэгэн.
Үргэлжлэл →