titus_tegshee-н бичсэн нийтлэлүүдийг үзэж байна

Өөрөөсөө харсан өөр хүмүүс: Алтан хальс индепендент кино наадмын дээд шагналт Д.Золбаярын ярилцлага

Энэ жил Алтан хальс олон улсын индепендент кино наадмын дээд шагнал болох "Алтан хальс" шагналыг найруулагч Д.Золбаяр "Өөрөөсөө харсан өөр хүмүүс" бүтээлээрээ хүртсэн билээ. Энэ бол тус кино наадам зохиогдсон таван жилийн хугацаанд монгол уран бүтээлч "Алтан хальс" дээд шагналыг хүртэж буй анхны тохиолдол юм. Эл түүхэн үйл явдлын эзэн, залуу уран бүтээлч Д.Золбаяртай ярилцсанаа хүргэж байна.
Үргэлжлэл →

Auteur ингэж төрсөн: ХОУ СЯОСЯНЬ

Өдгөө бол 20 орчим бүрэн хэмжээний киноны эзэн Тайваний найруулагч Хоу Сяосянь энэ жил 68 насандаа Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авсан нь түүний уран бүтээлийн урт, нугаршгүй замналынх нь тайлал болсон биз ээ.
Үргэлжлэл →

Төрөлх доголдол: Пол Томас Андерсон

Харин бичлэгийн эхэнд далдуур амласан шиг маань П.Т.Андерсоны кинонуудаас боловсон гүйцэтгэл, яруу зураглал үзэгч та хүлээгээд нэмэргүй нь тодорхой болов. Түүнийг нэг үгээр ямар найруулагч гэж тодорхойлохыг ч бүү мэд. Урлагийн бүтээлээс, киноноос бид ихэнхдээ уянга, ухаарал, эсвэл зугаа хайдаг, магадгүй амьдралаасаа ч тиймүүдийг хайдаг байж мэднэ, гэхдээ хааяа зүгээр л хараал тавимаар үе амьдралд бишгүй, заримдаа уянга, ухаарал, зугаа цэнгээнээр жийрэг хийж бус зүгээр л амьдралтай нүцгэнээр нүүр тулах хэрэг гардаг, тийм л “зүгээр”-үүдийг П.Т.Андерсон дэлгэцнээ дэглэж байдаг. Тиймээс зүгээр л түүний кинонуудыг үзэх элдвээр маяглалгүй хараал тавьчихсан мэт сайхан байдаг.
Үргэлжлэл →

Каннын кино наадам 2015: Онцлох үзвэрүүд

68 дахь удаагийн Каннын кино наадам 5 сарын 13-24-ны өдрүүдэд зохион байгуулагдахыг үзэгчид хэдийн мэдсэн биз ээ. Өмнө бид энэ жилийн Каннын кино наадмын гол уралдаант хэсэгт өрсөлдөж буй онцлох кинонуудыг танилцуулсан бол энэ удаад бусад хэсгүүдэд толилуулагдаж буй онцлох кинонуудыг танилцуулж байна.
Үргэлжлэл →

Каннын кино наадам 2015

68 дахь удаагийн Каннын кино наадмаас ямар шинэ авьяастнууд тодрон гарч, хичнээн сор бүтээлүүд олон нийтэд хүрэхийг үзэгчдийн хувьд тэсэн ядан хүлээх л үлдэж байна.
Үргэлжлэл →

Алехандро Гонсалес Иньярриту: Зүрхнээс тархинд өртөөлөх тунгалаг үнэн

Түүний бүтээлүүд үзэгчийн зүрхэнд хүрсний дараа алгуурхнаар оюун ухаанд нэвчин тархаж хоосон сэтгэл хөдлөл, хүйтэн ухааны туйлшралаас ангижруулдаг шидтэй билээ.
Үргэлжлэл →

Эрс тэсийн гүн рүү ширтэгч дуран

Барууны хэвлэлүүдэд Ингмар Бергманаас хойш Шведээс төрсөн хамгийн онцгой найруулагч гэж шуугидаг Лукас Мүдиссон кино урлагт хөл тавихаас өмнө яруу найрагч, зохиолч байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1969 онд Шведийн жижиг хотод төрж, өссөн тэрээр “Аянга хаана буух нь хамаагүй” нэрт яруу найргийн анхны түүврээ 18 насандаа гаргаж байжээ.
Үргэлжлэл →