Saruulbileg-н бичсэн нийтлэлүүдийг үзэж байна

Утга учир ба Senso-ийн тухай нэгэн эргэцүүлэл

artfilm.mn сайт дах кинонуудын нэрийн орчуулга заримдаа солигдсон анзаарагддаг. Тэдний нэг нь неореализмын төлөөлөгчдийн нэг Лукино Висконти найруулсан “Senso” (1954) хэмээх кино билээ. Анх “Мэдрэмж” хэмээн орчуулагдсан байсан санагдана. Харин одоо Сенсо хэмээн галиглагджээ. Би хувьдаа ийн шийдсэнтэй санал нэг бөгөөд энэхүү бичвэртээ яагаад гэдгийг тайлбарлахыг зорив. Энэ бичвэрт дурдагдах Senso (1954), Perfect Sense (2011) гэх кинонуудын үйл явдлыг тоймлон илчлэхийг анхааруулъя. Мөн бичвэрийн утгыг ойлгохын тулд кинонуудыг үзсэн байх шаардлагатай.
Үргэлжлэл →

Сэтгэлийн цэгц буюу Антихристийг үзсэн тухай

Нэг номыг хоёр удаа уншихад мэдээж дунд нь их эсвэл бага хугацаа өнгөрсөн байж таардаг. Хангалттай урт хугацаа өнгөрсөн үед эхний уншилт болон хоёр дахь уншилтын хооронд юу юу өөрчлөгдсөн тодорхой мэдэх боломж олгогддог.
Үргэлжлэл →