Дөнгөж сая цагийн өмнө 72 дахь удаагийн Каннын кино наадамд шалгарсан бүтээлүүдийг танилцууллаа. Педро Альмодовар, Ксавье Долан, Терренс Малик, Бон Жүн-о, Айра Сакс, Кен Лоүч нарын алдар цуутнууд шинэ кинонуудаараа "Уралдаант хэсэг"-т эргэн ирснээ зарласан бол уралдаант бус хэсэгт Декстер Флечерийн хийсэн Элтон Жоны тухай "Пуужин хүн"(Rocket man), Николас Виндинг Рефний "Залуугаараа үхэхэд хэтэрхий хөгшиднө" цувралын эхний хоёр анги гарахаар боллоо. 
Каннын кино наадмын уран сайхны найруулагч Тиерри Фримау хэлэхдээ "Энэ жилийн хувьд "Романтизм болон Улс төр"-г онцгойлон авч үзэв. Та бүхэн "Эмэгтэй найруулагчид, анхны кино, зураачид, эмэгтэй зураачид, цагдаа, үхдэлүүд, шүүгчид, цагаачид"-ийн тухай үзэх болно" гэв. 
Квентин Тарантиногийн "Эрт урьдын цагт Холлиудэд", Алис Винокурын "Проксима", Абделатиф Кешишийн "Мектуб, Миний хайр: Канто Дуэ", Оливье Накашийн "Онцгойнууд", Энтони Ченийн "Нойтон улирал" зэрэг өндөр хүлээлттэй кинонууд шалгарч чадсангүй.  Фримау цааш хэлэхдээ "Тарантино шалгарч магадгүй, гэхдээ 35 мм-ийн хальсыг янзлах ажил ярьвигтай байна." гээд мөн нэмж цөөн хэдэн кино "Уралдаант хэсэг"-т шалгаран нэмж орж ирэхийг дуулгалаа. Ингээд шалгарсан бүтээлүүдтэй танилцацгаая.


Уралдаант хэсэг
Педро Альмодовар - Өвдөлт ба бахдал 
Марко Белоккио - Урвагч 
Диао Инан - Зэрлэг галуут нуур
Бон Жүн-о - Шимэгч
Жан-Пьер Дарденн, Люк Дарденн - Залуу Амед 
Арно Деплешен - Oh Mercy 
Мати Диоп - Дараагийн удаа галла
Ксавье Долан - Мэтью Максим хоёр 
Жессика Хауснер - Бяцхан Жое
Жим Жармуш - Үхдэлүүд үхдэггүй
Кен Лоүч - Уучлаарай, чамайг санасан шүү
Ладж Ли - Дорд үзэгдэгсэд 
Терренс Малик - Нуугдмал амьдрал 
Жулиано Дорнеллес - Шөнийн харцага 
Корнелиу Порембоюу - Шүгэлдэгсэд
Ира Сакс - Фрэнки
Селин Сиамма - Шатаж буй эмэгтэйн хөрөг
Элиа Сулейман - Энэ диваажин л байх
Жастин Триэ - Сыбил 

Уралдаант бус хэсэг
Декстер Флечер - Пуужин хүн
Клод Лелуш - Амьдралын хамгийн сайхан жилүүд
Николас Виндинг Рефн - Залуугаараа үхэхэд хэтэрхий хөгшиднө
Асиф Кападиа - Диего Марадона 
Николас Беду - La Belle Époque

Ан сертан регар
Карим Айноуз - Харагддаггүй амьдрал
Кантемир Балагов - Beanpole
Забоу Брейтман, Элиа Гобе Мевелич - Кабулын хараацайнууд
Мониа Чокри - Ахын хайр
Майкл Ковино - Авиралт
Брюно Дюмон - Жанна 
Оливер Лаас - Хэзээ ч жаргадаггүй нар
Кристоф Оноре - 212-р өрөө
Даниел Лесовиц - Port Authority
Моуниа Меддур - Папича
Мариам Тоузани - Адам
Миди З - Жоу Рен Ми Ми
Албер Серра - Liberté
Энни Сильверштайн - Бух
Зу Фен - Чангшагийн зун

Тусгай үзвэрүүд 
Абель Феррара - Томмасо
Пиппа Бианко - Хуваалт
Вад Аль Катиаб - Самад
Ален Каваие - Etre vivant et le savoir 
Вернер Херцог - Гэр бүлийн романс

Шөнө дундын үзвэр
И Вон-Тэй - Дээрэмчин, цагдаа, чөтгөр гурав