Киног 1873-1950-иад оны хооронд дамнан амьдрахдаа Алс Дорнодод болсон түүхэн эргэлтүүдтэй хувь заяагаа холбосон Финландын хэл судлаач, дипломат эр амьдралынхаа тухай хүүрнэж буй байдлаар хийжээ.

Нийт хоёр төрлийн сэтгэлгээний урсгалтай киногоор дамжуулан танилцаж болно.

1. Монгол онцлогтой минимализм
Кинонд монгол хүнд хүний амьдрах хугацаанаас урт настай өмчийн талаар ойлгуулахад ямар хэцүү байсныг хэд хэдэн удаа дурддаг. Олон зуун жилийн настай байшин барих, газар өмчлөх талаар ярихад ойлгох монгол хүн тэр үед байсангүй. Хязгааргүй уудам орон зайд өмссөн дээл, унасан мориноосоо өөр санаа зовох зүйлгүй давхиж яваа морьтон ардыг уудам тал нутагтай нь харуулсан дүрслэл кинонд маш элбэг гарна.

2. Япон онцлогтой стойсизм

Яг үүний эсрэг хэдэн зууныг дамжин өв залгамжлан үлдэх бетонон ертөнцийг Япон орноор төлөөлүүлэн харуулна. Хоромхон хугацаанд амьдраад үхэхээ мэдэж буй хэр нь, өглөө сэрэхээс үдэш унтах хүртлээ уг бетонон ертөнцийн тэлэлтийн төлөө завгүй байх ёстой япон хүмүүсийн экзистеншиал хямралыг бас харуулдаг. Гэхдээ тэдний хувьд өөрөөсөө том зүйлийн (систем, үзэл санаа, бетонон хөгжил г.м) төлөө амьдрахгүй бол "би", "миний амьдрал" гэж байхгүй гэдгийг тайлбарладаг.

Дүгнэлт

Киноны зураглал тэр чигээрээ урлагийн бүтээл болсон. Кино эхнээсээ дуусах хүртлээ хүний харааг булааж чадна. Рамстедтын хүүрнэл амьдралын маш энгийн үнэнийг элдвийн философийн нэр томьёогүйгээр тайлбарлаж чаддаг. Миний хувьд энэ киног сайн найзтайгаа дахин үзэхээс нэг их татгалзаад байхгүй л болов уу.

 

Бичвэрийг МО