*2019 оны намар нээгдэх Terminator-ын шинэ ангийн first look.  

+ Steven Speilberg-ийн Amblin компани, Америкийн Төрийн нарийн бичиг байсан Hilary Clinton-той хамтран The Woman’s Hour номоос сэдэвлэсэн ижил нэрт дэлгэцийн бүтээл хийхээр болжээ.

+ 11 сард гарах Suspiria remake оргинал хувилбараасаа 1 цагаар илүү буюу 2 цаг 32 минут үргэлжлэх аж.

+ Netflix George Orwell-ийн “класс” Амьтны ферм зохиолоор кино хийх боллоо. Найруулагчаар Andy Serkis-ийг сонгожээ. Мөн тус компани нь Madam C.J Walker цувралдаа Octavia Spencer-ийг элсүүллээ.

+ Анхны бүрэн хэмжээний Hereditary киногоороо өндөр амжилтыг олсон найруулагч Ari Aster-ийн дараагийн аймшигийн кинонд Will Poulner (Maze Runner), Jack Reynor (On Basis of Sex) нар нэгдлээ.

+ Ben Affleck-ын дараагийн crime жанрын кино нь The McDonald’s Monopоly Game нэртэй байх нь ээ. Өөрөө уг бүтээлээ найруулах ба олон жилийн өмнөх хамтрагч Matt Damon тоглох юм байна.  

+ Зарим жүжигчдийн кинонд нэгдсэн байдлыг танилцуулая.  
 - Mel Gibson, Colin Farrell дэлхийн 2-р дайны талаар өгүүлэх War Pigs кинонд тоглохоор боллоо.
 - Rebecca Ferguson (MI Fallout) Men in Black spin-off-д элслээ.
 - Patrick Stewart (X-Men) шинэхэн Star Trek шоуныхоо Jean-Luc Picard дүрээ эргэн бүтээнэ.
 - Anna Taylor-Joy (Split, The Witch)Here are the Young Men кинонд нэгдэн орлоо.    


Танилцуулга болон киноны хэсгээс

+ Moonlight-ийн найруулагч Barry Jenkins-ийн дараагийн уран бүтээлийн танилцуулга цацагдлаа. Товч агуулга: Өөрийн анхны хүүхдээ тээж байхдаа сүйт залуугаа гэм буруугүйг батлахын тулд цөхрөлтгүйгээр тэмцэх нэгэн эмэгтэй түүх юм. Нээлтийн тов: 2018.11.30


+ 1892 оны Borden-ы гэр бүлийн аймшигт аллагын талаар өгүүлэх Lizzie киноны танилцуулга. Гол дүрд:  Kristen Stewart, Chloë Sevigny 

  + Venom-ын 2дох танилцуулга галзуу болжээ.

+ Нэгэн цагт Орос орныг захирч байсан Романовын гэр бүлийн талаарх цуврал 10 сарын 12-ноос эхлэн Amazon Prime-аар гарах юм байна.

+ Netflix 10 ангит dark comedy Maniac-ынхаа тийсэр танилцуулгыг цацлаа. Гол дүрд: Jonah Hill, Emma Stone.