+ Ах дүү Coen, Netflix-тэй хамтран The Ballad of Buster Scruggs хэмээх Western антологи бүтээхээр боллоо. Урьдын адил өөрсдөө зохиолоо бичиж, найруулах бөгөөд шалдар булдар зүйлээр оролдоггүй тэдний хувьд өнгөтэй бүтээл гаргах нь ойлгомжтой болов уу.

+ Шинэ SpongeBob Squarepants кино 2020 оны 7 сарын 17-нд үзэгчдэд хүрэхээр болжээ. Ингээд SpongeBob-ын кино трилоги болох нь ээ.

+ Deadpool 2-ын найруулагч David Leitch Bruce Lee-гийн тоглосон 1973 оны Enter the Dragon remake-ийн моторын ард суухаар ярилцаж буй ажээ.

+ Холливүүд оргинал зохиолын хомсдолд орсон гэлтэй комик, номоос сэдэвлэсэн болон уран бүтээлүүдээ дахин хийх болсон олшроод байгаа билээ. Тэдний нэг нь болох Charlie’s Angels-ын reboot-д Kristen Stewart, Naomi Scott (Power Rangers, Aladdin), Ella Balinska (A Modern Tale, Midsomer Murders) нар тоглохоор боллоо. Elizabeth Banks тус бүтээлийг хариуцан ажиллана.

+ Netflix Аndy Serkis-ийн найруулсан Mowgli киноны эрхийг WB-оос худалдан авлаа. Ингэснээр 10 сарын 19-нд театруудаар цацагдах байснаа больж 2019 онд stream үйлчилгээгээр нээлтээ хийх боллоо. Мөн тус компани Nike брэндийн үүсгэн байгуулагч Phil Knight-ийн намтар ном Shoe Dog (Пүүзэнд дурлагч нэрээр монгол хэл дээр орчуулагдсан)-ыг дэлгэцийн бүтээл болгохоор сонгожээ.

+ 20th Century Fox өөрсдийн оргинал инээдмийн кино Home Alone-оос сэдэвлэж Stoned Alone кино хийх юм байна. Мөн Ryan Reynolds хамтран продюссерлэх аж.  

Зарим жүжигчидийн ямар ямар кинонд нэгдсэнийг толилуулъя.
 - Emma Thompson 2019 онд нээлтээ хийх Men in Black-ын spin-off-д Agent O дүрээ бүтээнэ.
 - Alexander Daddario (Baywatch) Can You Keep a Secret? номоос сэдэвлэсэн ижил нэрт кинонд тоглохоор боллоо.
  - Dan Stevens (Beauty and The Beast, Legion) Harrison Ford-ын тоглох Call of a Wild-д нэгдлээ.
  - Gary Oldman (The Darkest Hour) Amy Adams, Julianne Moore нарын багтаж буй Woman in the Window-д элсэн орлоо.
 - FX компани 8 ангит Fosse & Verdon цувралын гол дүрд Michelle Williams, Sam Rockwell тоглуулахаар болжээ.
 - Bryce Dallas Howard Rocketman кинонд Elton John-ы ээжийн дүрийг амиллуулна.   


Танилцуулга болон киноны хэсгээс

 

  • 20th Century Fox компани Alita: Battle Angel-ын нэгэн ганган таницуулгыг цацлаа. Алдарт James Cameron, Robert Rodriguez (Sin City) урласан тус бүтээл нь 12-р сарын чимэг нь байх гарцаагүй ээ.

     

  • Жүжигчин Jonah Hill-ийн найруулагчийн хувьд дебут бүтээл Mid90s. Товч агуулга: 90ээд онд асуудалтай гэр бүл, найзуудынхаа хооронд зуны өнгөрөөх 13 настай хүүгийн талаар өгүүлнэ.

 

  • Fast & Furious франчейзийн од Paul Walker-ийн баримтат кино 8 сарын 11-нд нээлтээ хийнээ.

     

  • 8 сард Down a Dark Hall аймшигийн кино манай театраар гарна. Мөн тус сард ижил жанрын Slender Man нээх юм байна. Хоёуланг нь үзэхэд гэмгүй харагдаж байна.  

     

  • Hilary Swank, Michael Shannon нарыг багтаасан гэр бүл, драм төрлийн What They Had.

     

  • Hulu Sean Penn-ийг багтсан The First цувралынхаа танилцуулгыг задаллаа.

     

  • The Handsmaid’s Tale-ын найруулагч Reed Morano-гийн ажилласан I think We’re Alone Now. Дүрүүдэд: Peter Dinklage, Elle Fanning. Жанр: ШУ-Уран зөгнөлт, драм

     

  • Lebron James-ын The Shop нэртэй тв шоу HBO сувгаар 8 сарын 28-нд анхны ангиа гаргах юм байна.

     

  • Operation Finale-ийн сүүлийн танилцуулга:

     

  • Дахиад бест селлинг номоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл, дахиад л Netflix (Ер нь Netflix-ээр тусад нь мэдээ бэлтгэхэд болохоор байдаг шүү). To All the Boys, I’ve Love Before:

     

  • Gerard Butler, Gary Oldman-ы тоглосон Hunter Killer: