+ 2019 оны 10 сард нээгдэх Tom Hanks-ын тоглох You are my friend кинонд Matthew Rhys элслээ.

+ 76 настай Harrison Ford кино ертөнцөөсөө зодог тайлах болоогүй байна. Жэк Лондонгийн романаас сэдэвлэсэн Call of the Wild кинонд тоглохоор боллоо.

+ Denis Villenueva дахин нэг Dune нэртэй sci-fi төрлийн кино хийх бөгөөд ид эрэлттэй байгаа Timothee Chalamet тоглох юм байна.

+ СW компани DC-гийн баатруудаар цуврал бүтээл туурвидаг билээ. Харин энэ удаа Batwoman-ы цувралыг амилуулахаар болжээ.

+ Joker-ын дүрийг Joaquin Phoenix бүтээхээр болсныг өнгөрсөн 7 хоногийн мэдээгээр хүргэсэн билээ. Энэ удаа нээлтийн тов зарлагджээ. 2019 оны 10-н сарын 4-нд хүчирхэг виллианаа харан баясан суух нь ээ.

+ Sony Pictures-ийн зарим кинонуудын нээлтийн хугацаа хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэе.
 - Найруулагч Greta Gerwig-ийн дараагийн бүтээл Little Women 2019 оны христмасын өдрөөр,
 - Slender Man аймшигийн кино 8 сарын 24-нөөс 8 сарын 10-н болон урагшилсан бол,
 - Quentin Tarantino-гийн Once Upon a Time in Hollywood 2019.08.09-нөөс 2019.07.26-нд болон наашилжээ.
 - Vin Diesel-ийн багтсан Bloodshoot 2020.02.21-нд тус тус нээлтээ хиинэ.

+ American Horror Story цувралын 8-р бүлэгийн нэр Apocalypse байх аж.

+ James Gunn Guardian of the Galaxy 3-р ангийн найруулагчийн суудлаасаа огцорчээ.

Танилцуулга болон киноны хэсгээс
Яг одоо Нэгдсэн улсын Сан Диего хотод өрнөж буй Comic Con наадмаар олон сайхан уран бүтээлийн танилцуулга, постер цацагдлаа.

+ Өндөр хүлээлтэн доор байгаа M.Night Shyamalan-ы Glass киноны анхны танилцуулга үзэгчиддээ хүрлээ. Нээлтийн тов: 2019.01.18

+ Joel Edgerton ер нь чамбай эд найруулаад байгаа шүү. Дүрүүдэд: Nicole Kidman, Russel Crowe, Lucas Hedges.
Boy Erased:

+ Атлантисын хааны танилцуулга ийнхүү задарлаа. Нээлтийн тов: 2018.12.21.

+ Godzilla: King of the Monsters-ын анхны танилцуулга. Гарах хугацаа: 2019.05.31.

+ Shazam debut trailer. Нээлтийн хугацаа: 2019.04.05

+ Fantastic Beasts: The Grimes of Grindelwald Comic-Con танилцуулга:

+ Ээлжит нэгэн бодит явдалаас сэдэвлэсэн кино төрөн гарах нь ээ. Гол дүрд Felicity Jones.

+ Queen хамтлагийн Bohemian Rhapsody-гийн албан ёсны танилцуулга. Нээлтийн хугацаа: 2018.11.02

+ Дайсны шугамны ард шүхэрээр буусан америк цэргүүдийн түүхийг өгүүлнэ. Paramount болон J.J.Abrams-ын Bad Robot компаний хамтын бүтээл Overlod:

+ Assassination Nation гээд цэвэр триллер жанрын ийм бүтээл удахгүй нээлтээ хийнэ. Нэг үзэхэд бол гэмгүй болов уу.