+ Олон ч шуум явсаны эцэст Joaquin Phoenix Joker-ын соло кинонд тоглохоор боллоо. 2019 онд нээлтээ хийх тус бүтээлийг Todd Phillips (Hangover, Due Date) найруулахаар болжээ.  

+ Robocop дахин нэг удаа эргэн ирнэ. Энэ удаагийн хувилбарыг туурвихаар District 9, Elysium-ы найруулагч Neill Blomkamp томилсон нь нүдээ олсон сонголт гэлтэй.  

+ Саяхан Юваль Хараригийн олон улсын бестселлер ном 'Сапиенс: Хүн төрөлхтөний товч түүх' эх хэл дээр маань орчуулагдан гарсан билээ. Тэгвэл Ridley Scott, Оскарын шагналт баримтат киноны найруулагч Asif Kapadia нар хамтран тус номыг дэлгэцэнд амилуулахаар шийджээ.    

+ Black Widow-ын соло кино гарах нь цаг хугацааны асуудал байсан болов уу. Ингээд эл бүтээлийг өнгөрсөн жил Berlin Syndrome хэмээх тун чамбай эд туурвисан Австрали найруулагч Cate Shortland гардан авч хийхээр болсон нь зарлагдлаа.

+ Zombieland 2 бодит биелэл болно. 2019 оны 1 сард зураг авалт эхлэх бөгөөд 10 сард нь үзэгч түмэн хүрэх ажээ. 2009 онд анхны ангийг бүтээж байсан Ruben Fleischer 10-н жилийн дараа найруулагчийн сандал дээр эргэн морилох юм байна.  

+ 1999 онд анхны ангиа цацсанаасаа хойш Эмми авардсаас 21 шагналыг хүртсэн The Sopranos цувралыг үзэгч та бүхэн андахгүй мэдэх бизээ. Тэгвэл найруулагч Alan Taylor эл бүтээлийн prequel цуврал дээр ажиллахаар боллоо.

+ Бидний сайн мэдэх цуврал алуурчин хүүхэлдэй Chucky-гийн талаар дахин нэг sequel дэлгэцэнд амиллах юм байна. Lars Klevberg тус reboot-ыг найруулах ба Child’s Play нэртэй байх аж. Анхны анги 30 жилийн өмнө гарч байжээ.

+ Галзуу хурдын “охин кино”* Hobbs and Shaw 2019 оны 8 сарын 2-нд гарахаар болсон билээ. Deadpool, Atomic Blonde-ын найруулагч David Leitch тус киног удирдахаар гэрээлсэн бөгөөд The Crown цувралаар олонд танигдсан Vanessa Kirby элсэн орлоо. Мөн тэрбээр 7 сарын 18-нд M:I - Fallout-д тоглосон юм. Харин эсрэг дүрийг Idris Elba бүтээнэ.

+ Luke Evans найруулагч Roland Emmerich-ийн Дэлхийн 2-р дайны талаар тэр дундаа номхон далайн тулааны талаар өгүүлэх Midway кинонд тоглохоор боллоо.

+ Ирантай хууль бус газрын тосны наймаа хийж тэрбумтан болсон (1983 онд хүртэл 65 гэмт хэргээр яллагдаж байжээ), сүүлд ерөнхийлөгч Bill Clinton-ы өршөөлөөр суллагдсан, магад дэлхийн хамгийн зартай худалдаачин Marc Rich-ийн намтар бүтээл The King of Oil нэртэйгээр гарахаар болсон байна. Тус эрхэмийн дүрийг Matt Damon бүтээх бол, найруулагчийн түвшинд өөрийгөө хэр авъяастайгаа A Quiet Place киногоороо батлан харуулсан John Krasinski продюссерлэх ажээ.

+ Focus Features компани Jim Jarmusch (Broke Flowers, Paterson) найруулагчийн зомби, инээдмийн төрлийн The Dead Don’t Die киноны зураг авалт эхлүүлснээ зарлалаа. Жүжигчдийн бүрэлдэхүүнд Bill Murray, Adam Driver, Tilda Swinton нар багтжээ.

+ Los Angeles Lakers багтай 4 жилийн $ 154 саяын гэрээ хийсэн NBA-гийн сүперод Lebron James, кино зохиолч Steve Mallory нар  хамтран Lebron-ы эзэмшилийн Springhill Entertainment медиа компаниараа дамжуулан нэгэн инээдмийн киноны хураангуй зохиолыг Paramount Players компанид заржээ. 

Зарим кинонд шинээр нэмэгдсэн жүжигчид:
- Ben Affleck найруулагч Dee Rees-ийн The Last Thing He Wanted кинонд,
- Chadwick Boseman ах дүү Russo-гийн продюссерлэх 17 Bridges-нд,
- Jeremy Renner шинээр гарах Spawn кинонд тус тус нэгдлээ.

* Spin-off-ыг охин кино гэж орчууллаа. 

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Fox Searchlight Pictures Грек “гайхал”, найруулагч Yorgos Lanthimos-ын шинэ уран бүтээл, The Favourite киноны анхны танилцуулгыг хүргэлээ. Товч агуулга: Английн 18-р зууны эхээр Хатан хаан Энн (Colman) хаан ширээнд сууж, түүний найз Сара (Weisz) оронд нь улсыг удирддаг. Гэвч шинэ үйлчлэгч Абигаил (Stone) ирсэнээр түүний сэтгэлийг сайн найз Сара нь биш  Абигэйл татах болно.

+ Шотландын хатан Mary Stuart болон түүний үеэл Английн хатан Elizabeth I нарын хаан ширээний төлөө тэмцэлийг харуулах түүхэн кино Mary Queen of Scots-ын анхны танилцуулга. Энэ нь найруулагч Josie Rourke-ын бүрэн хэмжээний дебут кино нь юм. Нээлтийн тов: 2018.12.07

+ This is Us цувралын найруулагч Dan Fogelman-ы бүрэн хэмжээний кино Life Itself. Энэ нилээн чанга, мундаг драм болно гэдэгт итгэлтэй байна. Заавал үзнэ бизээ. Нээлтийн тов: 2018.09.21

+ Sundance фильм фестивалиас Grand Jury шагналтай ижил хүйстэн өсвөр насны охины талаар өгүүлэх The Miseducation of Cameron Post нэртэй киноны танилцуулга цацагджээ. Гол дүрд: Chloe Grace Moretz.

+ Францын алдарт зохиолч Gabrielle Colette-гийн амьдралаар ийнхүү дэлгэцийн бүтээл цацагдах нь ээ. Гол дүрд: Keira Knightley. Танилцуулга:

+ Paramount Pictures-ийн цоо анимэшн Wonder Park 2019 оны 3 сарын 15-нд нээлтээ хийнэ.

+ Patty Jenkins (Wonder Woman)-ийн найруулсан 6 ангит I am the Night цувралын анхны танилцуулга:  

+ Жанр бол инээдэм гэхдээ насны хязгаар R ангилалд орох онцлогтой Sorry to Bother You киноны танилцуулга. Дүрүүдэд: Tessa Thompson, Lakeith Stanfield, Armie Hammer.

+ Anna Kendrick, Blakely Lively багтсан A Simple Favor. Жанр: Mystery, Thriller, Crime.