+ 20th Century Fox кино компани өөрсдийн зарим бүтээлийнхээ нээлтийн товыг зарлалаа.
  - Агата Кристигийн номоос сэдэвлэсэн Murder on the Orient Express-ийн sequel Death on the Nile 2019.12.20-нд гарна. Найруулагч Kenneth Branagh эргэн ирэх бөгөөд энэ нь Star Wars: Episode IX, Universal-ын мюзикал Wicked бүтээлүүдийн “эсрэг” гарч байгаа юм.
  - James Mangold-ын хөгжүүлж байгаа Ford vs Ferrari кино 2019.06.28-нд нээх ба гол дүрд Matt Damon, Christian Bale нар тоглох аж.
  - Spies in Disguise анимэшн нь 2019.9.13-нд цацагдана.
  - Amy Adams-ын тоглох The Woman in the Window 2019.10.04-нд нээлтээ хийнэ.

+ Stephen King-ийн бүх зохиол дэлгэцийн бүтээл болох шинжтэй. Blumhouse, Universal компаниуд Firestarter зохиолоос сэдэвлэсэн киног найруулахаар Fatih Akin-ыг томиллоо.

+ Dwayne Johnson өөрийн инстаграм хуудсаараа Jumanji-гийн 3-р анги 2019.12.13-нд гарах болсныг дамжууллаа.

+ Lady Bird киногоороо цахиур хагалан орж ирсэн жүжигчин, найруулагч Greta Gerwig-гийн дараагийн төсөл Little Women-д Meryl Streep, Emma Stone, Timothee Chalamet, Saourise Ronan, Florence Pugh нэгдлээ. Бүрэлдэхүүнийг харахад л өндөр хүлээлт үүсэхээр байна.

+ Дахиад л ном дэлгэцийн бүтээл болох нь ээ. Онцлог нь Fox News-ийн үүсгэн байгуулагч Roger Alies намтар ном The Loudest Voice in the Room-оос сэдэвлэсэн кино хийгдэх агаад алдарт эрхэмийг Russell Crowe бүтээнэ.

+ The Shining гарсанаас хойш 40 жилийн дараа 2020 онд гарах тус киноны sequel Doctor Sleep (Ewan McGregor багтсан)-д Rebecca Ferguson элслээ.  

+ Bad Boys spin-off, жүжигчин Jessica Alba, Gabriel Union нарыг багтаасан L.A.‘s Finest цуврал ирэх онд үзэгчдэд хүрнэ.

+ Marvel-ын комик дүр Morbius-оор бүрэн хэмжээний кино хийх болсон бөгөөд тус дүрд Jared Leto сонгогджээ.

+  Showtime хит тоглоом Halo-гоор 10 ангит цуврал хийх болсноо зарлалаа.

+ Лайка студийн Missing Link анимэшны анхны үзлэг 2019.04.19-нд хийгдэнэ.

+ Sega-ны Sonic гээд тоглоом байсныг бид андахгүй болов уу. 2019 онд толилуулагдах Sonic the Hedgehog анимэшны эсрэг дүр Robotnik-т Jim Carrey тоглохоор боллоо.

+ Найруулагч Steven Spielberg Solo: A Star Wars Story-гийн зохиолч Jonathan Kasdan-ыг Indiana Jones 5-ын зохиолыг бичүүлэхээр сонголоо.  

+ Adam Sandler, Jennifer Aniston нарын багтсан Netflix-ийн Murder Mystery инээдмийн киноны зураг авалт эхэлжээ.

+ 2019 оны 5 сард цацагдах Men in Black (Chris Hemsworth, Liam Neeson, Tessa Thompson нар багтаж буй)-ын spin-off-д Kumail Nanjiani (Silicon Valley, The Big Sick) нэмэгдлээ.

Танилцуулга болон киноны хэсгээс
 

  • Beautiful Boy. Хар тамхинд донтсон хүү болон түүний эцэг хоёрын сэтгэл өвтгөм бас сэргээм харилцааг харуулах гайхалтай нэгэн түүх юм. Дүрүүдэд: Steve Carell, Timothee Chalamet.  

     

  • Сүүлийн үед тренд болоод байгаа гэлтэй үйл явдал нь одоо биш өнгөрсөнд, гол дүрийг өсвөр насныхан бүтээдэг IT, Stranger Things кинонуудтай энэ талаараа төстэй Summer of ‘84 гэх ийм нэгэн бүтээл төрөн гарчээ. Товч агуулга: Цуврал алуурчин болгон хэн нэгний хөрш байдаг…  Нээлтийн тов: 2018.08.10

     

  • The Equalizer 2 шинэ танилцуулга:

     

  • The Hate U Give. Товч агуулга: Starr цагдаагийн гарт амь үрэгдсэн сайн найз Khalil-ынхаа гэрч болдог. Олон талаас түүнд дарамт шахалт үзүүлдэг ч тэрбээр өөрийн дуу хоолойгоо өргөж, хүний эрхийн төлөө тэмцдэг.

     

  • Номоос сэдэвлэсэн ээлжит бүтээгдэхүүн. Товч агуулга: Guernsey арал дээр ирсэн залуу зохиолч номын клубт элсэж Дэлхийн 2-р дайны талаар зохиол туурвиж эхлэнэ.
    Lily James-ын гол дүрд тоглосон The Guernsey Literary and Potato Peel Pie Society киноны танилцуулга:

     

  • Cate Blanchett, Jack Black нарын тоглосон гэр бүл, фантази төрлийн The House with a Clock in Its Walls House киноны 2дах танилцуулга:

     

  • Assassination Nation. Товч агуулга: Энэ бол оюун ухаанаа алдсан Салем хотын иргэд хэрхэн чимээгүй аж төрөн амьдарч байгаа тухай бодит түүх юм. Жанр: Триллер Нээлтийн хугацаа: 2018.09.21

     

  • The Predator red band trailer. Нээлтийн тов: 2018.09.14

     

  • Mile 22-ын шинэ танилцууга:

     

  • Олон sequel гарсан The Purge кино энэ удаа цуврал бүтээл болон хүрээгээ тэллээ.