+ The Walt Disney Company дахин шинэ үнийн санал хүргүүлснээр 21st Century Fox компанийг $ 71.3 тэрбумаар худалдан авлаа. Өмнөх мөнгөн дүн нь Comcast-ын $ 65 тэрбумын саналаас бага байсан юм.

 
+ IT: Chapter 2-ын зураг авалт Торонто хотноо эхэллээ. Энэ удаагийн анги дээр James McAvoy, Jessica Chastain нар тоглох ба Andy Muschietti найруулагчийн сандал дээрээ эргэн сууна. 2019 оны 9 сарын 6-нд нээлтээ хийх тус бүтээлд бас нэгэн онцлох эрхэм тоглож байгаа нь дэлхийн хамгийн алдартай залуу filmmaker-уудын нэг Xavier Dolan юм.
 Өөр нэгэн бүтээлийн зураг авалт эхэлсэн нь Stephen King-ын зохиолоос сэдэвлэсэн Pet Sematary юм. Гол дүрийг Jason Clarke бүтээж буй.   

+ Spider-man: Homecoming $ 880 саяын ашиг олсон билээ. Тэгвэл тус киноны Sequel-ийнхэн нэр Spiderman: Far from Home байхаар болсныг Tom Holland өөрийн инстаграмаар дамжуулан хүргэжээ.  Мөн эл дүртэй холбоотой Venom бүрэн хэмжээний кино, Spider-man: Into the Spider-Verse анимэшн удахгүй цацагдана. Тэгвэл Sony компани Хүн-Аалзын spin-off гэж болох Silk төслийг хөгжүүлэхээр болжээ.

+ Жүжигчин Shia Labeouf найруулгч David Ayer-ын шинэ crime, thriller Tax Collector-т нэгдлээ.  

+ Rapper, producer Dr.Dre нэрт сөул дуучин Marvin Gaye-ын намтарчилсан бүтээлийг хийнэ.

+ Steven Speilberg-ийн Amblin компани Sam Mendes-ийн дэлхийн I-р дайны талаар өгүүлэх 1917 нэртэй төслийг худалдан авлаа.

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Оскарын шагналт найруулагч Robert Zemeckis (Forest Gump)-ийн шинэ уран бүтээл Welcome to Marwen. Дүрүүдэд: Steve Carell, Diane Kruger, Eiza Gonzalez. Товч агуулга:
Аймшигт халдлагад өртөж, бүх дурсамж нь арчигдсан Mark Hogancamp (Carell)-д хэн ч ой санамж нь сэргэн гэдэгт итгэсэнгүй. Хуучин, шинэ амьдралынхаа хэсгүүдийг нэгтгэн хүмүүсийг аврах, гавьяа байгуулах, гайхамшигтай барилга байгууламж сүндэрлүүлж, хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдтэй хамт мөр зэрэгцэн тулалдах маш гайхалтай хотыг өөрийн уран зөгнөлийн ертөнцөд бий болгоно. Энэ нь түүнийг жинхэнэ бодит байдалд ялах хүчийг өгдөг.

+ MGM болон Warner Bros. Pictures компани Rocky цувралын үргэлжлэл гэж болох Creed 2-ын анхны танилцуулга цацлаа. 2015 онд эхний анги гарч байсныг та бүхэн тод санаж байгаа бизээ. Найруулагчаар Steven Caple Jr ажиллана. Нээлтийн тов: 2018.11.21

+ Ewan McGregor, Lea Seydoux нарын тоглосон Zoe кино ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ. Товч агуулга: Дизайн технологи судалгааны лабораторийн хоёр хамтрагчид төгс романтик харилцаа үүсгэдэг. Тэдний ажил урагшлах тусам тэдний нээлт илүү гүнзгийрнэ. Жанр: Романтик, ШУ-Уран зөгнөлт.

+ Хэдий томоохон blockbuster, mainstream кино биш ч гэсэн цөөхөн хэрнээ өндөр үнэлгээг авсан Searching киноны танилцуулга.

+ Kristen Bell, Seth Rogen-ын тоглосон Like Father киноны танилцуулга:

+ Жүүжигчин Ethane Hawke-ын туурвисан 6дах уран бүтээл коунтри дуучин Blaze Foyle-ын амьдралыг хүүрнэх аж. 

+ Bruce Willis-ын тоглосон Reprisal trailer: