+ Avengers: Infinity War $ 2 тэрбумийн ашиг давсан дөрөвхөн киноны нэг боллоо. Дээр нь Avatar, Titanic, Star Wars: The Force Awakens жагсаж байгаа билээ.

+ The Shining (1980) киноны sequel гэж болох Doctor Sleep-ийн Данни Торрэнсийн насан хүрсэн дүрийг Ewan McGregor тоглохоор боллоо.

+ Оскарын шагналт найруулагч Werner Herzog Greg Grandin-ы Пулютцерийн шагналт роман Fordlandia-гаар цуврал бүтээл туурвах аж.

+ Gal Gadot Dwayne Johnson-ы action, comedy Red Notice кинонд элслээ.

+ Ethan Hawke Good Lord Bird номоос сэдэвлэсэн ижил нэрт цувралд тоглохоор гэрээлжээ.

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Модерн уран зургийн нэрт төлөөлөгч Paul Gauguin намтар бүтээл 7 сарын 11-нд дэлгэцэнд амилахаар болжээ. Тэрээр иргэншсэн нийгэм, улс төр, хотын амьдралаас залхан эхнэр хүүхдээ орхин Тахити руу аялаж очно. Тэнд Tehura гэх нутгийн эмэгтэйд сэтгэл алдран, Тахитийн ширэнгэ, аж амьдрал түүнд шинэ бүтээл туурвих онгод, урам зоригийг өгөх болно. Алдарт зураачийн дүрийг Vincent Cassel бүтээжээ.

+ Диснейн сонгодог бүтээл Dumbo ийнхүү дэлгэцийн бүтээл болон амиллаа. Найруулагч Tim Burton. Дүрүүдэд: Eva Green, Colin Farrell, Michael Keaton, Danny DeVito. 



+ The Grinch animation албан ёсны танилцуулга #2. Нээлтийн тов: 2018.11.09

+ Conjuring фрэнчэйз ам бүл нэмсээр… Тус цувралын Spin-off Annabelle одоогоор 2 анги гарсан бөгөөд 2019 онд трилоги болох аж. Мөн Conjuring 2-ын дүр The Crooked Man-ээр соло кино хийх шуум ч байгаа. Харин The Nun spin-off-ын эхний танилцуулгыг ийнхүү цацагдсан агаад 9 сарын 7-нд нээлтээ хийнэ.

+ Focus Features аймшигийн, драм төрлийн The Little Stranger киноныхоо танилцуулгыг цацлаа. Үзэх шалтгаан гэвэл Room киногоороо танигдсан найруулагч Lenny Abrahamson найруулжээ.

+ Unfriended: Dark Web. Зохиол бол ойлгомжтой. Нэг залуу шинэхэн лаптопоосоо нуугдсан файл олно. Файлыг нээснээр түүнийг болон найзуудыг агнаж эхэлнэ…
Trailer:

Нээлтийн тов: 2018.07.20

+ Jim Carrey Kidding series trailer:


+ Alpha #2 trailer: