Мэдээ 

+ Алтан Хальс Индепендент Олон Улсын Кино Наадам iCinema дээр амжилттай зохиогдлоо. Шилдэгүүдээ зарлавал:

- Шилдэг олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл
  Түлшний шүүр - Марина-Эвелина Кракана (Румын)

- Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналын ялагч бүтээл
  Сүмбэр - Баттулгын Гантулга

- Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл
  Кино давтамж 31: Шисэндо - Майкл Лайонс (Япон)

- Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл
  Замхрал - Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ

- Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл
  Лянхуа дэнлүү - Шинпэй Шэнь (БНХАУ)

- Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл
  Гахайнууд - Роман Любый (Украин)

- Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл
  Түлхүүр - Гантулгын Номин

- Сонголтын хорооны шагналын эзэн бүтээл
  Хөл нүцгэн - Цагаанцоожийн Галсандорж

- Алтан хальс дээд шагналын эзэн
  Майн баяр - Оливье Мажис (Бельги)

+ HBO Game of Thrones цувралынхаа prequel-ийг хийх болсноо зарласан нь өнгөрөгч 7 хоногийн шуугиант үйл явдалын нэг боллоо. G.G.Martin, Jane Goldman (Kick-Ass, Kingsman) зохиолыг бичих бөгөөд нэр хараахан тодроогүй байгаа юм. Хаадын алтан үеээс тэдний дайны жилүүд, Вестеросийн аймшигт нууцлаг түүхээс “Цагаан” Үхэгсдийн ертөнцийн үүсэл, East-ийн далд нууцаас Старкын домог гэх мэт Хаадын тоглоомын өрнөлөөс 1000 жилийн өмнөх олон гайхалтай түүхийг харуулах юм байна.

+ Quentin Tarantino Once Upon a Time in Hollywood (Leonardo DiCaprio, Brad Pitt, Margot Robbie зэрэг олон жүжигчид багтаж байгаа юм) кинондоо оддыг нэгтгэсээр байна. Саяхан Al Pacino, James Marsden нар нэмэгдлээ.

+ James McAvoy His Dark Materials цувралд элслээ. Тэрээр Lyra-гийн аав Lord Asriel-ыг бүтээх бөгөөд Logan-д тоглосноор танигдсан Dafne Keen гол дүр Lyra-г бүтээнэ. 8 ангит тус цувралын моторын ард The King’s Speech-ийн найруулагч Tom Hooper ажиллана.

+ Найруулагч, продюссер Мatthew Vaughn Kick-Ass киногоо цуврал болгон дахин хийхээр болсон ба мөн Hit girl соло кино нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаагаа дуулгалаа. Kingsman 3-дах ангийг гаргах нь ч тодорхой болоод байна.

+ Reggae урсгалыг үндэслэгч Bob Marley-гийн намтар бүтээлийг Paramount Pictures, түүний хүү Ziggy Marley хамтран хийхээр боллоо.

+ WB Jared Leto-гийн Joker соло төслийг хөгжүүлэх болсноо зарлалаа.

+ 2001 оны эхний анги гарч байсан Legally Blonde киноны 3-р ангид Reese Witherspoon эргэн ирэхээр боллоо. Гарах хугацаа: 2020.02.14

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Анхны хүнээ хөөргөхөд бэлэн үү !!!
Удаан дуншсан Damien Chazelle-ийн саран дээр буусан анхны хүн Neil Amstrong-ын тухай намтарчилсан бүтээл First Man-ын эхний танилцуулга үзэгчидэд хүрлээ. Гол дүрд Ryan Gosling (Blade Runner 2049), Claire Foy (The Crown) тоглосон бөлгөө. Нээлтийн тов: 2018.10.12

+ Өндөр хүлээлттэй байсан Widows-ын албан ёсны танилцуулга цацагдлаа. Viola Davis, Michelle Rodriguez, Daniel Kaluuya, Colin Farrell, Elizabeth Debicki, Jon Bernthal, Liam Neeson гэсэн оддын цуглуулгаас бүрдсэн эл бүтээлийг Steve McQueen (12 Years a Slave) найруулжээ. Зохиолыг Gone Girl-ын Gillian Flynn гэх мэт ер нь энэ оны онцлох эд мөн болов уу.
Товч агуулга: Чикаго хотын үймээн самуунтай үед, өөд болсон нөхрүүдийнхээ гэмт хэргийн үйл ажиллагаанаас үлдсэн өрөөс бусдаар нийтлэг зүйлгүй 4 эмэгтэй өөрсдийн ирээдүйгээ аврахын тулд хуйвалдаж хувь заяагаа эргүүлэн авчирахаар тэмцэнэ. Нээлтийн хугацаа: 2018.11.16

+ Бодит үйл явдлууд дээр үндэслэн White Boy Rick кино нь 1980-аад онд Детройт хотын мансууруулах бодисын давалгаа, хар тамхины дайны ид үед өрнөдөг. Баривчлагдаж хоригдохоос өмнө, мансууруулах бодисын наймаачин болсныхоо дараа FBI-ийн нууц мэдээлэгч болсон эцэг хүүгийн онц сонирхолтой түүхийг өгүүлдэг. Аавын дүрийг Matthew McConaughey бүтээж, хүүгийн дүрд Richie Merritt тогложээ. Нээлтийн хугацаа: 2018.09.14

+ Монголчуудын хэдийн танил болсон Милленниумийн цуврал номын (Эхний ном Луун шивээст охин 2012 онд хэвлэгдсэн байна) 4дөх боть The Girl in the Spider’s Web дэлгэцийн бүтээл болсон талаар мэдээллэсэн. Claire Foy-ын огцом хувиралыг таалан соёрхоно уу. Нээлтийн тов: 2018.11.09

+ Amazon Studios 1977 оны классик аймшгийн кино Suspiria-г дахин амилуулах болсныг өмнөх мэдээгээрээ хүргэсэн билээ. Дахин сануулахад найруулагчаар Call Me by Your Name-ыг урласан Luca Guadagnino ажилласан бол, киноны аяыг Radiohead хамтлагийн домогт дуучин, хөгжимийн зохиолч Thom Yorke зохиожээ. Жүжигчидийн баг мөн л хүчирхэг Tilda Swinton, Dakota Johnson, Chloe Grace Moretz багтсан юм. Нээлтийн тов: 2018.11.02
Анхны танилцуулга:

+ Аймшигийн киногүй Халловээны баяр гэж юу байхав. Halloween кино дахин нэг удаа орчин үед амиллаа. Jamie Lee Curtis тус франчэйздээ эргэн иржээ. 78 оны анхны ангийн найруулагч, үүсгэн байгуулагч гэж болохоор John Carpenter тус анги дээр зохиолыг бичиж, гүйцэтгэх продюссерээр ажилласан байна. Нээлт: 2018.10.19

+ Bradley Cooper, Lady Gaga нарын тоглосон A Star is Born. Энэ удаа товч агуулгыг орхилоо. Анхны танилцуулгыг хүлээн авна уу. 2018.10.05
 

+  Оскарт нэр дэвшигч Steven Knight (Locke, Dirty Pretty Things)-ийн бүтээлч сэтгэлгээ, цэвэр оргинал, сэтгэл хөдөлгөсөн, сонирхолыг гойд татах шинэхэн триллер Serenity. Дүрүүдэд: Matthew McConaughey, Anne Hathaway, Djimon Hounsou, Daine Lane, Jason Clarke.
Бэйкер Дилл (McConaughey) загасчлан амьдардаг. Гэсэн хэдий ч  хуучин эхнэр Карен (Академийн шагналт Hathaway) тусламж хүссэнээр түүний амьдрал сүйрч эхэлдэг. Тэрбээр хүү болон өөрийгөө шинэ нөхрийнхөө (Jason Clarke) хүчирхийлэлээс аварч, агнуурын аялал явах нэрээр түүнийг аврага загас руу шидэж хөнөөхийг гуйна. Каренгийн дахин гарч ирсэн нь Диллийг өөрийн мартахыг оролдож байсан амьдрал руу түлхэж, зөв, буруугийн хооронд гацна. Нээлт: 2018.10.19
 

+ Keanu Reeves-ийн тоглосон ээлжит кино Siberia. Товч агуулга:
АНУ-ын алмаазан худалдаачин Лукас (Keanu Reeves) Орос улс руу ховор цэнхэр очир алмаазыг эргэлтэд оруулдаг. Хийсэн гэрээ нуран унаснаар тэрээр Сибирийн жижиг хотод  кафены эзэн, Катя (Ana Ularu)-д ухаангүй дурлаж үлдэнэ. Тэдний харилцаа гүнзгийрсэнтэй адилаар, алмаазын худалдааны хуурамч ертөнцөд ч өөрийгөө татан гаргахааргүй гүн шигддэг. Удах тусам хос хоёр худалдан авагч болон холбооны тагнуулын албаны хоорондох галын шугаманд орох болно. Нээлт: 2018.07.13

+ Өөрсдийн бараан түүхийг тээж буй 7 этгээд El Royal зочид буудалд ирсэнээр үйл явдал эхэлнэ. Chris Hemsworth, Jeff Bridges, Dakota Johnson, Jon Hamm нар дүрүүдэд тоглосон Bad Times at El Royal анхны танилцуулга. Нээлт: 2018.10.05  

+ “Мөнхийн Хөдөлгүүр” танилцуулга 2. Гарах хугацаа: 2018.12.14

+ Oscar Isaac + Ben Kingsley = Operation finale. Жанр: Түүхэн болон триллер

+ Жүжиглэх урлагийн мастер асан Robin Williams-ын баримтат киног HBO 7 сарын 16-нд үзэгчиддээ өргөх барих юм байна. Танилцуулгыг хүлээн авна уу.

+ The Lego Movie 2: The Second Part анхны танилцуулга. Нээлтийн тов: 2019.02.08