+ EON productions, MGM компани 25дах James Bond-ын кинонд дээр Universal Pictures-тэй хамтран ажиллахаар гэрээллээ. Найруулагчаар Danny Boyle ажиллах бол түүний хуучны анд John Hodge зохиолыг бичих юм байна.

+ Жүжигчиний мэргэжилээс гадна найруулах авьяас нь илрээд байгаа Joel Edgerton 2дох бүрэн хэмжээний Boy Erased киногоо гаргахаар боллоо. Түүний дебут The Gift нь шүүмжлэгчдийн зүгээс чамгүй өндөр үнэлгээ авсан билээ.

+ Spiderman: Homecoming-ын sequel-ийн эсрэг дүр Mysterio-д Jake Gyllenhaal тоглохоор ярилцаж байгаа гэнэ. Мөн Michael Keaton эргэн ирнэ.

+ Halle Berry John Wick 3-ын жүжигчдийн багт нэгдлээ. Тэрээр Sofia гэх эерэг дүр бүтээх ажээ. 

+ Charlize Theron Fox News-ийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Megyn Kelly-гийн намтар кинонд тоглоно.

+ Оддын дайны ертөнц хүрээгээ тэлсээр… James Mangold (Logan) найруулагч тус франчэйзын дүр шагнал хайсан алуурчин Boba Fett-ын тухай бие даасан киноны зохиолыг бичиж найруулахаар боллоо.

+ Maika Monroe (Independence Day: Resurgence) Shia Labeuof-ын тоглох Honey Boy кинонд нэгдлээ. Alma Har’el гэх эмэгтэй найруулагч туурвиж, кино зохиол дээр Labeuof оролцох аж.

+ Найруулагч Dee Rees Netflix-тэй дахин хамтран ажиллахаар болжээ. The Last Thing He Wanted нэртэй тус бүтээлд Anne Hathaway багтаж байгаа юм.

+ Paramount өөрийн гарах бүтээлүүдийнхээ нээлтийн товыг зарлалаа.
- Элтон Жоны намтарчилсан кино Rocketman (Taron Egerton гол дүрд тоглоно) 2019.05.19-нд, мөн тухайн өдөр John Wick 3 нээлтээ хийнэ.
- Stephen King-ийн ном Pet Sematary-гаас сэдэвлэсэн ижил нэрт кино 2019.05.19-нөөс 05.04-нд болж наашиллаа.

Танилцуулга болон киноны хэсгээс

+ The Sisters Brothers гэсэн өвөрмөц нэртэй кино энэ жил нээлтэй хийнэ. Найруулагчаар 2015 оны Каннын тэргүүн байр Jacques Audiard ажилласан агаад каст хэр хүчтэй байгааг танилцуулгаас харна уу.

+ Хайртай хүнтэйгээ гэрлэхээр өөрийн одой морь, бөлөмцүү нөхөртэйгөө хамт Зэрлэг Өрнөдийг хөндлөн гулд туулна. Robert Pattinson + Mia Wasikowska = Damsel

 


+ Charlie Hunnam, Rami Malek нарын тоглосон Papillon киноны танилцуулга. Тус бүтээлийг Henri Charriere-ийн содон түүхийн талаар өгүүлдэг олон улсын бест селлер Papillon, Banco номнуудаас сэдэвлэсэн бөгөөд анхны дэлгэцийн хувилбар 1973 онд хийгджээ.
Товч агуулга: шоронд хилс хэргээр орсон эл эр өөрийн гэм зэмгүйг нотлохоор оргохоор шийддэг.  

 


+ Ширэнгийн түүхээр дахин нэг бүтээл дэлгэцэнд амилах нь ээ. Andy Serkis тус бүтээлийг туурвижээ. 

 


+ Жүжигчин Paul Dano-гийн дебут кино Wildlife. Гол дүрд Carey Mulligan, Jake Gyllenhaal. Чамбай эд болох шинжтэй.

+ Одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа Notorious B.I.G-гийн аллагын тухай гэмт хэрэг драм төрлийн City of Lies. Дүрүүдэд: Johnny Depp, Forest Whitaker.

+ Anna Kendrick, Blake Lively тоглосон A Simple Favor- ын танилцуулга:

Жанр: Триллер, мистери

+ Christopher Robin new trailer:

+ Hotel Artemis red band trailer:

+ Uma Thurman-ын багтсан Down a Dark Hall киноны танилцуулга: