*Hirokazu Kore-Eda тэргүүн дээд шагнал Palme D'or-ын эзэн боллоо. 

+ 71дэх удаагийн Канны кино наадам 5 сарын 8-наас 19-ны хооронд Францын өмнөд эрэгт болж өнгөрлөө. Уралдаант хэсэгт Asghar Farhadi, Jean Luc-Godard, Nuri Bilge Ceylan, Jia Zhangke гэх мэт олон алдартай уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ сойсон юм. Шагналын эздийг та бүхэндээ хүргэе.
-- Palme D’or-ыг Японы найруулагч Hirokazu Kore-Eda Shoplifters киногоороо хүртсэн нь 21-р зуун гарснаас хойш Азиас тэргүүн шагналын эзэн болсон 2дох тохиолдол юм. (Өмнө нь 2010 онд Тайланд найруулагч Apichatpong Weeresethakul “Uncle Boonmee Who Can Recall His Past Lives” киногоор авч байжээ)
-- Америк найруулагч Spike Lee-гийн арьс өнгөний эсрэг инээдмийн жанрын BlacKkKlansman киногоороо Grand Prix шагналыг хүртлээ. АНУ-аас 2 бүтээл оролцсоны нэг ийнхүү 2-р байр эзэллээ. (Нөгөө бүтээл нь Andrew Garfield-ын гол дүр тоглосон Under the Silver Lake)
-- Jury Prize-ийг Ливан найруулагч Nadine Labaki гэх үзэсгэлэнт эмэгтэй Capernaum бүтээлээрээ хүртлээ.
-- Шилдэг эрэгтэй жүжигчин - Marcello Fonte ‘‘DOGMAN’’,
-- Шилдэг эмэгтэй жүжигчин - Samal Yeslyamova, “Ayka”,
-- Шилдэг найруулагч -  Хар цагаан өнгөөр хийсэн Cold War киног бүтээсэн  Польш найруулагч Pawel Pawlikowski (Ida) тус тус тодорчээ.

+ Chris Evans Neill Blomkamp (Elysium, District 9)-ын дараагийн төсөл Greenland-д гол дүрийг бүтээхээр боллоо.

+ Спортынхоо өмнө нь нэр бичигддэг хэдхэн агуу хүний нэг Michael Jordan билээ. ESPN films, Netflix хамтран 90-ээд оны Chicago Bulls, Jordan-ы талаар The Last Dance нэртэй 10 ангит баримтат цуврал хийхээр болжээ.

+ Saban Films найруулагч Maria Pulera-гийн триллер кино Between Worlds (Nicolas Cage тоглож байгаа)-ын АНУ-д гарах эрхийг худалдан авчээ.

+ John Wick трилоги болоход 1 жил үлджээ. Нээлтийн тов 2019.05.17.

+ Clint Eastwood өөрөө тоглож, найруулах The Mute драм кинонд American Sniper-ын хамтрагч Bradley Cooper нэгдлээ.

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Каннын фестивалийн Grand Prix шагналт Spike Lee-гийн  BLACKkKLANSMAN бүтээл анхны танилцуулга. Гол дүрд Adam Driver (Star Wars: The Last Jedi), John David Washington (Ballers).

+ Алдарт Queen хамтлагийн Bohemian Rhapsody киноны анхны танилцуулга. Нээлтийн тов 2018.11.02

+ Mission: Impossible - Fallout анхны танилцуулга. Найруулагчаар Tom Cruise-тэй аль хэдийн гар нийлээд сурсан Christopher McQuarrie ажиллажээ.  

Нээлтийн хугацаа: 2018.07.27

+ Энэ зун чимээгүй өнгөрч мэдэх кинонуудын нэг Sorry to Bother You киноны танилцуулга. Эхнээсээ л сайн үнэлгээ аваад байгаа юм.

+ Mark Wahlberg, Lauren Cohan нарын тоглосон Mile 22 red band trailer:

+ Lionsgate Sylvester Stallone, Arnold Schwarzenegger-ын тоглосон 2013 оны киноны sequel Escape Plan 2: Hades-ын танилцуулгыг цацлаа.

+ Aviron Pictures компани Destination Wedding бүтээлийнхээ анхны танилцуулгыг түгээлээ. Гол 3дүрд: Keanu Reeves, Winona Ryder. Энэ нь тэдний 4дөх хамтран ажилласан уран бүтээл юм.