*Jia Zhangke-ын The Ash is Purest White

*Jean-Luc Godard-ын The Image Book poster

*Nuri Bilge Ceylan-ий The Wild Pear Tree

+ Онцлох үйл явдал ойлгомжтой яг одоо өрнөж буй Канны кино наадам. 71 дэх ойн тохиож буй тус наадмын шилдэгүүд дараа 7 хоногт тодорно. Энэ удаа худалдан авалтын сонин сайхнаас хүргэе. Sony Pictures Classic Ливан найруулагч Nadine Labaki-гийн 4дэх бүрэн хэмжээний кино Capernaum-ын Хойд болон Латин Америк-д гарах эрхийг нь худалдан авчээ. Энэ жилийн Каннын фильм фестивальд эл бүтээлээ сойж байгаа бөгөөд 5 сарын 17-нд премейр үзлэг нь болно. Мөн Focus Features тус наадмын нээлтийн оройн кино Everybody Knows-ын эрхийг өөрийн болголоо. Каннын зах зээл дээр өөр нэгэн том худалдан авалт бол яах аргагүй эмэгтэй оддын цуглуулга Simon Kinberg (Dark Phoenix)-ын 355 киноны эрхийг Universal Pictures $ 20 сая эзэмшсэн боллоо. 

+ Bruce Willis нэрт боксчид Flyod Patterson, Jose Torres, Mike Tyson нарыг гаргаж ирсэн домогт дасгалжуулагч Gus D’Amato талаар өгүүлэх Cornerman кинонд тоглохоор гэрээ байгууллаа.

+ Sony компани Tom Hanks-ын гол дүрд тоглох You are my Friend бүтээлээ 2019 оны 10 сарын 18-нд, шинэ Bad boys of Life киногоо 2020 оны 1 сарын 17-нд тус тус нээхээр боллоо.

+ LAIKA-гийн 5дах удаагийн бүрэн хэмжээний бүтээлийн нэр Missing Link (2019 хавар) байх аж.

+ Warner Bros. Pictures Sherlock Holmes 3 (Robert Downey Jr, Jude Law)-ын нээлтийн товоо 2020.12.25-нд байна гэдгээ зарлалаа.

+ Tулаант, фантази төрлийн кино болох Bright-ийн sequel хийгдэхээр боллоо. Найруулагчаар David Ayer эргэн ирнэ.

+ Ewan McGregor Marc Froster-ын The Cow киноны гол дүрийг авчээ. Тус бүтээл нь 1959 оны The Cow and I Франц киноны remake юм байна. Жанр: Инээдэм.

+ Jon Favreau Star Wars цуврал киноны зохиолыг бичиж, гүйцэтгэх продюссер ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  

Танилцуулга болон кино хэсгээс

+ Каннын фестивалийн уралдаант хэсэгт оролцож буй 2 ази бүтээлийн танилцуулга: Shoplifting (Japan)

Burning (South Korea):


+ Predators анхны танилцуулга:

+ Adrift сүүлийн танилцуулга:

+ Mamma Mia! 2 Final trailer:

+ Marvel’s Luke Cage S02-ын албан ёсны танилцуулга: