+ Avengers: Infinity War 11 өдөрт $ 1 ТЭРБУМийн ашиг олсоноороо рекорд эвдлээ. Өмнө нь Star Wars: Force Awakens энэ амжилтыг эзэмшиж байсан юм. Ингээд $ 1 тэрбумд хүрсэн 34дөх кино, Marvel Studios-ийн 6дах уран бүтээл боллоо.  

+ John Woo-гийн 1989 оны аction кино The Killer (Гол дүрд Chow Yun Fat тоглосон)-ийн remake хийгдэх бөгөөд найруулагч Woo өөрөө америк хувилбараа эргэн туурвина. Үүнээс гадна Lupita Nyong’o-г кинондоо тоглуулхаар төлөвлөөд байгаа аж.

+ Black Panther-ын зохиолч Joe Robert Cole, жүжигчин Michael B.Jordan нар Sci-Fi, Fantasy төрлийн Vault comics-оос сэдэвлэсэн Netflix-ийн Failsafe кинонд дахин хамтран ажиллахаар боллоо.

+ Mel Gibson-ы найруулах дараагийн төсөл бол Destroyer бөгөөд дэлхийн II-р дайны  талаар өгүүлэх юм байна.

+ Dark Phoenix-ын найруулагч Simon Kinberg-ийн дараагийн бүтээл нь Jessica Chastain, Penelope Cruz, Marion Cotillard гэсэн эмэгтэй оддоор дүүрсэн тулаант, триллер төрлийн 355 нэртэй кино байх бөлгөө.

+ 2017 онд Stronger намтарчилсан, драм төрлийн киноны гол дүрийг бүтээсэн Jake Gyllenhaal дахин нэг удаа намтар бүтээл The American-д тоглохоор боллоо. Түүний амилуулах дүр хөгжимийн зохиолч Leonard Bernstein юм.

+ DC Entertainment Swamp Things цуврал хийх болсоноо зарлалаа. Aquaman-ын найруулагч James Wan тус цуврал дээр гүйцэтгэх продюссерээр ажиллаж, 2019 онд гаргахаар төлөвлөгджээ.

+ Vin Diesel Fast and Furious 9-ийн зураг авалт Африкт өрнөх ба найруулагчийн суудал дээр Justin Lin эргэн ирнэ гэж баталлаа.

+ Steven Speilberg-ийн үндэслэсэн Amblin Entertaintent 3 уран бүтээлийнхээ нээлтийн товыг нийтэд цацлаа.
- The Turning аймшигийн кино 2019.02.22-нд,
- The Dog’s Journey зохиолч W.Bruce Cameron-ы ижил нэрт номноос сэдэвлэсэн бүтээл 2019.05.19-нд, (The Dog’s Purpose нь түрүү жил мөн кино болсон)
- Bios. Tom Hanks гол дүрийг бүтээнэ. Жанр: Sci-Fi. - 2020.10.02-нд тус тус гаргахаар болжээ.  

+ Martin Freeman (Black Panther, The Hobbit) триллер төрлийн The Operative (мөн Diane Kruger багтаж буй) кинонд нэгдлээ.

+ Dylan O’Brien (Maze Runner) 2019 онд гарах The Education of Fredrick Fitzell кинонд элслээ. Мөн Maika Monroe (It Follows, The Guest) эл кинонд жүжиглэнэ.

Танилцуулга болон кино хэсгээс

+ Каннын кино наадмын уралдаанаас гадуурх бүтээлд оролцох The Man Who Killed Don Quixote киноны 2дах танилцуулга:

+ Taron Egerton, Jamie Foxx нарын амилуулсан Robin Hood анхын танилцуулга:

Нээлтийн хугацаа: 2018.11.21

+ Jon Cusack, Christian Ricci нарын тоглосон Distorted сэтгэлзүйн триллер киноны танилцууга:


+ Sony Pictures-ийн ийм нэгэн кино удахгүй олны хүртээл болох нь ээ. Superfly


+ Ant-Man and the Wasp шинэ танилцуулга:


+ Celine Dion-ыг дуулуулсан нь өөрөө сайн хошигнол байж чадлаа. #Deadpool2 #soundtrack


+ Тeenage movie - The Kissing Booth: