*Amazon studios 1977 оны Suspiria аймшигийн киноны remake-ийг энэ намар нээх ба дүрүүдэд Dakota Johnson, Chloe Grace Moretz нар багтаж байгаа юм. Эл бүтээлийг Call me by Your Name киногоороо түрүү жилийг шуугиулаад амжсан Luca Guadagnino найруулна. 
     

+ Marvel Studios-ийн ерөнхийлөгч Kevin Page Spider-Man: Homecoming-ы sequel-ийн талаар саяхан өгсөн нэгэн яриандаа Peter Parker зөвхөн Нью-Иоркод биш европ руу аялаж үйл явдал өрнөх бөгөөд тэр дундаа Лондон хотод зураг авалт хийнэ гэж өгүүлжээ.

+ Goosebumps-ийн дараагийн ангийн нэр Goosebumps: Haunted Halloween байна гэдгээ Sony Pictures зарлалаа. Өөр нэгэн эзэмшлийн кино болох Jumanji: Welcome to the Jungle-ийн sequel 2019 оны христмэсийн өдрөөр гарахаар болжээ.

+ Fast & Furious franchise цуврал бүтээл болон гарна. Харин онцлог нь аnimated байх аж.

+ Scarlett Johansson-ы тоглох Jojo Rabbit кинонд шинэхэн оскарын ялагч Sam Rockwell нэгдлээ.

+ Laika анимэшн студи өөрсдийн 5дах уран бүтээлдээ оржээ. Найруулагчаар Chris Butler (Paranorman) ажиллах ба Hugh Jackman, Zack Galifianakis, Zoe Saldana зэрэг одод дуу оруулах юм байна.

+ Өнгөрсөн жил IT киногоор $ 700 гаруй саяыг олсон New Line Cinema дахин нэг удаа Stephen King-ийн номын сангаас нэгэн зохиолыг шүүрэн дэлгэцийн бүтээл болгохоор шийджээ. Аль нь вэ гэжүү! The Long Walk сонгогджээ.

+ Aardman animation студийн анхны бүрэн хэмжээний Chicken Run анимэшний sequel-ийг хийхээр боллоо.

+ Star Wars-ын франчайз дахин нэг бүтээлээр ам бүл нэмэх нь ээ. Өмнө нь Star Wars: The Clone Wars, Star Wars Rebels гэсэн 2 анимэшн гараад байсан агаад энэ удаа Disney Channel, Lucasfilm компани Star Wars Resistance нэртэй шинэ цуврал анимэшн гаргах болсноо зарлалаа.

Танилцуулга болон кино хэсгээс

+ Joaquin Phoenix, Rooney Mara. Jonah Hill нарын тоглосон Don’t worry, He Won’t Get Far on Foot киноны албан ёсны танилцуулга гарчээ. Найруулагчаар Gus Van Sant (Good Will Haunting, Milk) ажиллажээ.


+ Venom (Tom Hardy) албан ёсны танилцуулга:


+ Miramax, Roadside Attraction компани домогт дуучны Whitney баримтат киноны тийсир танилцуулгаа цацлаа.

+ Amy Adams гол дүрд тоглосон HBO-ийн ээлжит цуврал Sharp Objects:

+ The Grazy Rich Asians киноны анхны танилцуулга:

+ Animal Kingdom 3дах цуврал:


+ NBA-гийн од Kyrie Irving, Lionsgate-ын хамтын бүтээл Uncle Drew-ийн 3-р бүлэг. Бүрэлдэхүүн бол зузаарсан. Shaq, Chris Webber, Nate Robinson, Reggie Miller, Lisa Leslie гэсэн домогт тоглогчидоос гадна + Tiffany Haddish. 

Гарах хугацаа: 2018.06.29

+ Өнөө цагийг Sci-Fi төрлийн эрин үе гэхэд хилсдэхгүй. Дахин нэг удаа дистопик ирээдүйд өрнөх хүүгийн адал явдлын талаар өгүүлэх Kin кино удахгүй цацагдах нь ээ. Бүрэлдэхүүнд Dennis Quaid, Jack Reynor, James Franco багтжээ.