+ ​Домогт найруулагч Steven Speilberg DC комикын нэгэн дүр Blackhawk-ыг дэлгэцэнд амилуулхаар боллоо.

+ Dreamworks компани How to Train Your Dragon анимэшны 3-р ангийн нэрийг The Hidden World хэмээн зарлалаа.

+ Universal Pictures Danny Boyle-ын найруулах одоогоор нэр нь тодорхойгүй байгаа киноны нээлтийн товыг дэлгэлээ. Тус бүтээл нь 2019.09.13-нд нээх бөгөөд мюзикл, инээмдийн төрөл байж аж.

+ Jason Clarke Stephen King-ийн зохиол 1989 оны Pet Sematary киноны remake-д тоглохоор ярилцаж байгаа гэнэ. Түүний тоглох дараагийн кинонуудыг түүвэрлэвэл:
 -Keira Knightley, Alexandar Skarsgard нар мөн тоглох Дэлхийн II-р дайны талаар өгүүлэх Aftermath драм,
 -Anna Hathaway, Matthew McConaughey багтсан триллер жанрын Serenity,
 -Damien Chazalle найруулж Ryan Gosling гол дүрийг бүтээх First Man тус тус болно.

+ Joe Carnahan-ы Boss Level (Дүрүүдэд Mel Gibson, Noami Watts, Annabelle Wallis) триллер бүтээлийг Entertainment Studios худалдан авлаа.

+ 34 настай Ирланд жүжигчин Domhnall Gleeson New Line Cinema-гийн гэмт хэрэг, драм төрлийн The Kitchen кинонд нэгдлээ.

+ The H Collective xXx франчайзын эрхийг Revolution Studios-оос худалдан авлаа. 4дөх ангийг D.J Caruso найруулах агаад мэдээж Vin Diesel эргэн ирнэ. Эл трилоги нь дэлхийн зах зээлээс $ 1 тэрбумийн ашиг олжээ. Мөн Sony Pictures-тэй жилд 4 кино дистрибютлэж, зах зээлд гаргахаар хамтран ажиллах юм байна.

+ Ed Skrein (Deadpool) Maleficent sequel эсрэг баатарын дүрийг бүтээнэ.

+ Jackie Chan, Constance Wu Sony Animation-ы Wish Dragon-д дуу оруулна.

+ 2007 оны оскарт гадаад киноны төрөлд нэр дэвшиж байсан Данийн After the Wedding (Julianne Moore багтаж байгаа) remake-д Michelle Williams нэгдлээ.

+ Алдарт дуучин Elton John-ы намтарчилсан кинонд түүний дүрийг Taron Egerton бүтээхээр боллоо.  
    
Танилцуулга болон кино хэсгээс

+ Jurrasic Park: Fallen Kingdom сүүлийн трэйлэр.


+ Solo: A Star Wars Story киноны хэсгээс:


+ Hereditary аймшигийн киноны 2дах танилцуулга:



+ Тулаант, триллер төрлийн Hotel Artemis нэртэй ийм нэгэн кино байна. Гол дүр: Jodie Foster, Sterling K.Brown, Sofia Boutella, Jeff Goldblum.


+ Dear White People киноны авьяаслаг залуу найруулагч Justin Simien эл бүтээлээ цуврал болгон дахин туурвисан билээ. 2-р улирлын танилцуулга гарчээ.

+ Deadpool 2-ын сүүлийн трэйлэр:

+ Amanda Seyfried, Clive Owen-ы тоглосон sci-fi, thriller төрлийн Anon киноны танилцуулга: