+ A Quiet Place бүтээлээрээ яг энэ цагийг доргиож байгаа найруулагч John Karsinski дахин нэг удаа Paramount Pictures-тэй Life on Mars нэртэй sci-fi төрлийн киног найруулахаар гэрээ байгууллаа.

+ Өмнөд хөршөөс төрөн гарсан дэлхийн одод Gong Li, Jet Li, Donnie Yen (IP Man) Мулан бүрэн хэмжээний кинонд дүр бүтээхээр боллоо.
Нээлтийн хугацаа: 2020.03.27

+ Өөрийн гэсэн онцлог, хийцтэй найруулагч Alex Garland TriStar Pictures-ийн продюссерлэх The Toymaker’s secret киноны зохиолыг бичихээр боллоо. Харамсалтай нь найруулагчийн суудал дээр суухгүй бөгөөд эмэгтэй уран бүтээлч Paloma Baeza оронд нь ажиллана.

+ Deadpool 2-ын найруулагч David Leitch Fast & Furious киноны spin-off Hobbs and Shaw-ыг бүтээхээр сонгогджээ.

+ IT Chapter 2 киноны зураг авалт энэ зун Торонто хотноо эхлэх нь ээ. Jessica Chastain-ыг аль хэдийн эгнээндээ нэгтгэсэн бөгөөд James McAvoy, Bill Hader нарыг элсүүлэхээр ярилцаж байгаа аж.

+ Sacha Baron Cohen (Dictator) Netflix-ийн The Spy цувралд элслээ.

+ Agents of S.H.E.I.L.D цувралын жүжигчин Gabriel Luna шинээр гарах Терминаторын дүрийг бүтээнэ.

+ Charlize Theron Atomic Blonde-ын sequel-д тоглох нь батлагдлаа. 

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Ocean’s 8 бүрэн хэмжээний танилцуулга:

 Нээлтий тов: 2018.06.08

+ Solo: A Star War Story шинэ трайлэр гарсан шүү.

  2018.05.25

+ Incredibles 2-ын ганган трэйлэр цацагдлаа: 

   2018.06.15

+ Jim Carrey-гийн тоглосон Dark Crimes. Инээдмийн хошин өнгө төрхөөс өөрөөр бүтээсэн цөөхөн дүрийнхэн нэг болов уу. Жанра: Драм, Гэмт хэрэг, Триллер.


+ James Franco-г ухвал их юм гарч ирэх нь ээ. Инээдмийн кинонд түлхүү ажилладаг тэрбээр энэ удаа sci-fi thriller төрлийн Future World киног найруулжээ. Танилцуулга:  

Нээлтийн хугацаа: 2018.05.25

+ Дахин нэг гэмт хэрэг, триллер төрлийн American Animals кино гарах юм байна. Танилцуулга:


+ AMC компани James Cameron-ы Story of Science-Fiction нэртэй цуврал баримтат кино хүргэхээр боллоо. Домогт найруулагч маань тус төрлийн шилдэг уран бүтээлчид ярилцах аж. Трэйлэр:
 


+ Call Me by Your Name киногоор хүч түрэн орж ирж, оскарт хүртэл нэр дэвшээд амжсан Timothee Chalamet-ын тоглосон Hot Summer Night:  


+ Sundance фестивалиас Jury Awards шагналыг хүртсэн, онц сонирхолтой Three Identical Strangers баримтат кино гарах юм байна.


+ Дэлхий дахинд хэзээ ч хуучрашгүй Виктор Франкенштэйн түүхийг өгсөнөөрөө үеийн үед дурсагдах Английн зохиолч Mary Shelley-гийн дүрийг Elle Fanning бүтээжээ. Mary Shelley trailer: