7 хоногийн тойм



+ Sony Pictures 2 бүтээлийнхээ нээлтийн товыг зарлалаа.
1. Tom Hanks зохиолыг бичиж, мөн өөрөө оролцон тоглож байгаа Greyhound 2019.04.05-нд Shazam!-тай нэг өдөр,
2. The Grudge аймшгийн кино 2019.08.16-нд тус тус гарна.  

+ MGM, Warner Bros. Pictures-ийн Creed 2-ын зураг авалт Филаделфиа хотод эхэлжээ.

+ Fox Searchlight Pictures оскарын шагналын шинэхэн эзэн Guillermo Del Toro-тай гэрээ байгууллаа.  

+ Sundance Selects компани Ethan Hawke-ын найруулж, продюссерлэсэн Blaze киноны АНУ-д гаргах эрхийг нь авлаа. SXSW, Sundance кино наадмаар премейрээ хүргэсэн тус бүтээлийг үзэгчид болон шүүмжлэгчид ихээхэн сайшаагаад байгаа юм.

+ Түрүү жил талбайн теннисийн талаар Battle of Sexes, Borg vs McEnroe нэртэй хоёр тун сайн бүтээл гарсан. Тэгвэл энэ удаа HBO Sports их мастер Serena Williams-ын талаар 5 ангит Being Serena баримтат киног үзэгчиддээ өргөн барих нь ээ.

Танилцуулга болон кино хэсгээс

+ Удахгүй Каннын кино наадам болно. Азийн нэрт найруулагч Asghari Farhadi (A Separation, The Salesman)-гийн шинэ уран бүтээлээр тус фестивалийг нээх юм. Киноны үйл явдал энэ удаа Ойрх дорнодод, тэр дундаа Иранд биш Аргентинд өрнөх бөгөөд гол дүрд Penelope Cruz, Javier Bardem нар багтжээ. Ямархуу чанар чансаатай бүтээл туурвидгийг хэлүүлтгүй мэдэж байгаа биз ээ. Танилцуугыг хүлээн авна уу!!!

#everybodyknows
Дашрамд дурдахад Solo: A Star Wars Story нээлтийн товоосоо өмнө тус наадамд чимэг болон оролцох ажээ.

+ Дэлхийн классик номуудын нэг Дон Кихотоос сэдэвлэсэн The Man Who Killed Don Quixote киноны танилцуулга гарчээ:



+ “Гайхамшигт” агент эргэн иржээ. Танилцуулга:

#JohnnyEnglish  #Strikesagain

+ Дебут ангиараа нэгэнт өндөр ашиг олсон бол дараагийн ангиудаа хийгдэх нь ойлгомжтой байдаг билээ. Purge-ийн 4дэх анги The First Purge trailer:
 

Paranormal activity шиг болчихгүй гэдэгт гүнээ итгэнэм.
Нээлтийн хугацаа: 2018.07.04

+ Гарбөмбөгийн талаар өгүүлэх спорт, драм төрлийн The Miracle Season киноны танилцуулга:


+ Michael B.Jordan, Michael Shannon нарын тоглож буй Farhenheit 451 киноны албан ёсны танилцуулга: 



+ Patrick Melrose киноны хэсгээс:

 #BenedictCumberbatch

+ Seth Rogen-ы 6дах жилдээ зохион байгуулж буй өөрийн Hilarity for Charity шоугаа анх удаа олон нийтэд стрийм үйлчилгээгээр цацахаар болжээ.