7 хоногийн тойм



+ Indiana Jones 5-р ангийн зураг авалт 2019 оны 4 сард эхлэнэ гэж Steven Spielberg Empire Awards дээр ам нээжээ.

+ Ben Affleck, Oscar Isaac нар мансууруулах бодисын наймааны талаарх Triple Frontier кинонд нэгдлээ. Тус бүтээлд Charlie Hunnam, Pedro Pascal багтаж байгаа юм.

+ Диснейн анимэшнууд бүрэн хэмжээний кино болон дахин үзэгч түмэнд хүрч байгаа билээ. Энэ удаагийнх бол Lady and the Tramp бөгөөд найруулахаар анимэшин төрлөөр дагнасан Charlie Bean ажиллана.

+ The Handmaid’s Tale цувралын од Elizabeth Moss Mellisa McCarthy, Tiffany Haddish нарын тоглох The Kitchen-д нэгдлээ. Жүжигчдээс харахад инээдмийн төрөл байх магадлалтай ч үгүй юм. Жанра нь action, crime, drama байх бөлгөө.

+ Кино зохиолч Zak Penn (Avengers, Ready Player One) ScreenRant сайтад өгсөн яриандаа Matrix reboot дээр ажилласаар байгаагаа дурдсан байна.

+ Thor: Ragnarok-ын хамтран тоглогчид одоогоор нэр нь тодорхойгүй байгаа Men in Black spin-off-д дахин багтжээ. #tessathompson #chrishemsworth

+ Joel Edgerton (The Gift, The Great Gatsby) Timothee Chalamet (Call me by Your Name)-ын багтаж буй Netflix-ээр гарах King кинонд нэгдлээ.

+ Amy Adams Amazon-ын драм The True American кинонд дүр бүтээхээр ярилцаж байгаа аж.

+ Entertainment One компани алдарт продюссер Mark Gordon (Grey’s Anatomy) Street Fighter тоглоомоос сэдэвлэсэн цувралыг хөгжүүлэх болсныг зарлалаа.

Танилцуулга болон киноны хэсгээс

+ Andrew Garfield-ын шинэхэн кино Under the Silver Lake. It follows гэж багахан төсөвтэй, чимээгүй өнгөрсөн ч өндөр үнэлгээтэй ‘жижгэвтэр’ киноны найруулагч David Robert Mitchell эл киног туурвижээ.


+ Sicario: Day of the Soldado албан ёсны танилцуулга гарчээ. Кино зохиолыг дээр crime төрлөөрөө мэргэшсэн гэж хэлж болох Taylor Sheridan (Hell or High Water, Wind River, Sicario) ажилласан аж. Энэ жилийн онцлох бүтээлүүдийн нэг гэж хэлж болно.


+ Hotel Transylvania 3 бүрэн хэмжээний танилцуулга: 


+ 34 жилийн дараа Karate Kid эргэн ирлээ. Цацагдах суваг Youtube Red.
Trailer: 


+ Jeremy Renner, Ed Helms, Annabelle Wallis, Jon Hamm нарын тоглосон ийм нэгэн инээдмийн кино гарах юм байна. Tag trailer:


+ Marvel-ын ээлжит нэгэн цуврал Cloak & Dagger-ын trailer #1:
 


+ Ben Kingsley гол дүрийг бүтээсэн An Ordinary Man киноны танилцуулга:
 


+ Tracy Morgan уран бүтээлдээ дахин орлоо. The Las OG: Survivor trailer: 

#iCinema #iNews