
7 хоногийн тойм
+ Найруулагч Dan Gilroy (Roman J.Isreal,Esq.), Jake Gyllenhaal нар дахин нэг төсөл дээр хамтрахаар боллоо. Өмнө нь тэд Nightcrawler дээр нийлж ажилласан билээ.
+ Ian McKellen, Helen Mirren нар Bill Condon (Dreamgirls)-ын найруулах триллер төрлийн The Good Liar кинонд тоглохоор боллоо.
+ HBO-ийн эмэгтэй оддоор дүүрэн Big Little Lies цувралд Nicole Kidman тоглосон юм. Энэ удаа тус сувгаар гарах The Undoing нэртэй цувралд хамтарч ажиллахаар болжээ.
+ Мадонна балчиг намгаас дэлхийн алдартай баллетчин болсон Michaela DePrince-ийн тухай өгүүлэх Taking Flight киноны найруулагчийн суудал дээр суухаар боллоо.
+ Эртээ урьдын цагт, Холливүүдэд (Once Upon a Time in Hollywood) кинонд дахин нэг алдартай жүжигчин нэгдлээ. Тэр бол Margot Robbie юм.
+ Eiza Gonzalez (Baby Driver) Alice Waddington найруулагчийн дебут Paradise Hills-д тоглохоор боллоо. Жанр: ШУ-Уран зөгнөлт, Триллер.
+ Danny Boyle (Slumdog Millionaire) 25-дах James Bond-ын киног найруулахаар болсон нь батлагдлаа.
+ A Wrinkle in Time-аараа boxoffice-ыг байлдан дагуулж буй найруулагч Ava DuVernay Warner Bros. Pictures-тэй DC комикоос сэдэвлэсэн New Gods киног бүтээх гэрээнд гарын үсэг зурлаа.
+ A24 компани Richard Wright зохиолчийн 1940 оны ном Native Son-оор кино хийх эрхийг авчээ. Зохиолыг Пулизерийн шагналт Suzan Lori Parks бичиж, найруулагч Rashid Jonhson туурвих нь ээ.
Танилцуулга болон киноны хэсгээс
+ Ид шидийн ертөнцдөө эргэн тавтай морилж залуу Дамбалдорыг үзсүгэй. Fantastic Beasts: The Crimes of Grindelwald эхний трэйлэр: Нээлтийн хугацаа: 2018.11.16
+ Христийн шашины тэргүүн Францис папын баримтат киног Focus Features толилуулж байгаа юм байна. Танилцуулга:
Баримтат кино гэснээс энэ жилийн төрөлдөө алтан хүний баримал авсан Допингийн талаарх Icarus документарийг үзээрэй. Маш сонирхолтой бүтээл болсон байна лээ.
+ Хайр, хөгжимийн сүнслэг өгүүлэл, шүлгийн талаарх ийм нэгэн эксперментал киног Netflix цацаж байгаа юм байна. Paradox trailer:
+ Өсвөр насныхны талаар өгүүлдэг чанартай бүтээлүүдийн нэг байна. 8th Grade:
+ Mountain between us-тай төстэй гэх юм уу даа. Хүчирхэг хайрын түүх. Дүрүүдэд Sam Claflin, Shailene Woodley. Adrift trailer:
+ “Цахиурын Хөндий” цувралын 5дах улирал: #SiliconValley
+ Mellisa McCarthy-гийн ээлжит инээдмийн кино. Гэхдээ нэмэх нь намтарчилсан, драм гэдгээрээ урьдах бүтээлүүдээс нь ялгарч буй аж.
Танилцуулга: