Алтан баавгай дээд шагнал, Шилдэг кино:

Румыны найруулагч Адина Пинтили "Надад бүү хүр" (Touch Me Not).
Түүнчлэн "Шилдэг анхны кино" шагналыг давхар хаман 50,000 евро, үзэгчдэд түгээх тусгай эрхийг давхар хүртлээ. 

 

 

Мөнгөн баавгай, шүүгчдийн Гран-При шагнал:

Польшийн найруулагч Малгожата Сумовска "Mug"(Twarz) кино

 

 

Мөнгөн баавгай - Альфред Бауэрийн нэрэмжит шагнал (кино урлагт шинэ өнцөг нээсэн бүтээлд олгодог): 

Парагвайн найруулагч Марсело Мартиниси "Өв залгамжлагчид"(The Heiresses) бүтээл

 

 

Мөнгөн баавгай - Шилдэг найруулагч: 

Уэс Андерсон "Нохдын арал".

 

 

Мөнгөн баавгай - Шилдэг эмэгтэй жүжигчин:

Ана Брун - Марсело Мартинисийн "Өв залгамжлагчид"(The Heiresses)-д бүтээсэн дүр.

 

 

Мөнгөн баавгай - Шилдэг эрэгтэй жүжигчин:

Францын залуу жүжигчин Энтони Байон - Седрик Каны "Мөргөлч"(La prière) кинонд бүтээсэн дүр. 

 

 

Мөнгөн баавгай - Шилдэг кино зохиол:

Мексикийн кино найруулагч Мануэль Алькала болон зохиолч Алонсо Руиспаласиос нарын "Музей"(Museo) кино.

 

 

Мөнгөн баавгай - Урлагийн гарамгай ололт: 

ОХУ, Елена Окопнаяа бага Алексей Германы "Довлатов" киноны хувцас болон продакш дизайн. 

 

Бусад шагналуудыг дурдвал:

Алтан баавгай - Шилдэг бэсрэг кино - Израйлын найруулагч Инес Молдавски "Хананы цаадах хүмүүс" (The men behind the wall) кино​

Болор баавгай - Generation(Хүүхэд залууст зориулсан хөтөлбөр) хэсгийн шилдэг кино -  Канадын найруулагч Люк Пикардын "Les rois mongols" кино. 

TEDDY баавгай (ЛГБТ шилдэг кинонд өгдөг шагнал) - Бразилийн найруулагч Марсио Реолон "Tinta Bruta" кино.

GLASHÜTTE ORIGINAL – Шилдэг баримтат кино  - Рут Бекерман "Валдхаймын вальс" кино. 

Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны шагнал (FIPRESCI​): 

Уралдаант хэсэг - Марсело Мартинис - "Өв залгамжлагчид"(The Heiresses)

Панарома - Иса Юкисадо - "Голын эрэг" (River's edge)

Форум - Ху Бо - "Цэх сууж буй заан" (An elephant sitting still) 

Панаромагийн Үзэгчдийн нэрэмжит шагнал - Уран сайхны кино төрөлд Казахстаны найруулагч Тимур Бекмамбетовын "Profile" кино, баримтат кинонд найруулагч Альмудена Карраседогийн "Бусдын аниргүйдэл"(The Silence of others) кино хүртлээ.

Compass-Perspektive-Award (Германы киночдод олгодог шагнал) - Бид хаа сайгүй (Überall wo wir sind​) киногоороо Вероника Касерер хүртэв.