Бие биедээ хайргүй хос гэр бүлийн амьдралаа төгсгөх гэхээс тэсэж ядна. Хэн хэн нь шинэ амрагтай болсон бөгөөд хүү Алёша нь л байхгүй бол бүх юм голдрилдоо орчих мэт. Эцэг эхийнхээ үзэн ядалтаар дүүрэн яриаг сонссон хүү гэрээсээ одно. Эрэл хэрхэн төгсөх бол? 

"Левиафан", "Возвращение" зэрэг даацтай бүтээлээрээ олонд танигдсан, Оросын шинэ үеийн шилдэг найруулагч гэгддэг Андрей Звягинцев энэ онд "Хайр үгүй" хэмээх киногоороо эргэн ирэв. 

Ээж тэнэглэхээ болиод үр хөндүүлж, чамаас хол яв гэж захьдаг байсан. Үнэн хэлж. 

Гэр бүлийн салалт хэмээх асар хүнд сэдвийн дор хайр үгүйлэгдсэн нийгмийг харуулсан энэхүү бүтээл масштабын хувьд "Левиафан"-аас бага байж болох ч үзсэн хүний сэтгэлийг чулуугаар дарах шиг болно. Мэдээж, муу утгаар биш. Олонд танигдаагүй жүжигчдийг тоглуулсан нь тун ч оновчтой сонголт болжээ. Гайхалтай зураг авалт, хөгжим гээд аль ч талаасаа заавал үзэх киноны нэг ажээ. 

Тус бүтээлийг Улаанбаатарын олон улсын кино наадмаар (энэ сарын 13-нд) үзэх боломжтой.