Тав дахь жилдээ зохиогдож буй Алтан хальс индепендент кино наадмын бүртгэл 5 сарын 1-нд дуусгавар болж нийт 52 орны 268 бүтээл ирсэн билээ. Үүнээс уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд ба уралдаант бус хэсгээр толилуулагдах бүтээлүүдийг танилцуулж байна.

 

УРАЛДААНТ ХЭСЭГ

Ийнхүү уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 25 бүтээлийг нэрлэж байна. Уг 25 бүтээлээс 10 нь Монгол кино байгаа юм.

 

1. Автобустай аялал (Швед) – 13 минут – Баримтат

Сара Гампел

2. Аялал (Монгол) – 3 минут - Хүүхэлдэйн

Баярсайханы Ивээлт

3. Бусууд (Монгол)3 минут - Эксперименталь

Ганбаатарын Саруулбилэг

Г.Саруулбилэг 2016 оны Алтан хальс кино наадамд Зовнил бүтээлээрээ Хүүрнэлт бус киноны тусгай шагналыг хүртэж байв.

4. Гайхамшигт Нислэг (Монгол) – 14 минут - Хүүрнэлт

Лхагважавын Бат-Амгалан

5. Даг, Уолтер хоёр (Швейцарь) – 25 минут - Хүүрнэлт

Сэмюэл Моррис

6. Зам (Монгол) – 4 минут - Эксперименталь

Даваагийн Доржханд

Д.Доржханд 2013 оны Алтан хальс кино наадамд Араншин киногоороо 2-р байр, 2015 онд #0 бүтээлээрээ Шилдэг хүүрнэлт бус кино шагналуудыг хүртэж байв.

7. Зам (Монгол)12 минут - Хүүрнэлт

Цэвэлмаагийн Дэнсмаа

8. Зэрэглээ (Ирланд) – 3 минут – Эксперименталь

Атуса Пур Хоссейни

9. Ики (Иран) – 6 минут - Хүүхэлдэйн

Парасту Кардгар

10. Катагами (Япон) – 3 минут – Эксперименталь

Майкл Лайонс

Майкл Лайонс 2015 оны Алтан хальс кино наадмын уралдаант хэсэгт Ширакава Сосуи хүрэх аян, 2016 оны уралдаант хэсэгт Анхны угаалга гэсэн кинонуудаараа Япон улсыг төлөөлөн өрсөлдөж байв.

11. Лимбо (Грек) – 29 минут - Хүүрнэлт

Константина Котзамани

12. Миний буруу (БНХАУ) – 4 минут - Хүүхэлдэйн

Ша Лиу

13. Мориом (Швейцарь) – 12 минут - Баримтат

Марк Олекса

14. Нүүрэн тал (Канад) – 10 минут - Эксперименталь

Кэрол Нгуен

Кэрол Нгуен нь Энэ эзэнгүй айл биш киногоороо 2015 оны Алтан хальс кино наадмаас Шилдэг хүүрнэлт киноны шагнал хүртэж байв.

15. Өөдөө бос (Израиль) – 21 минут - Хүүрнэлт

Раанан Бергер

16. Өөрөөсөө харсан өөр хүмүүс (Монгол) – 4 минут - Хүүхэлдэйн

Доржсэмбээгийн Золбаяр

Д.Золбаяр 2015 оны уралдаант хэсэгт Цэцэг, хүү хоёр хүүхэлдэйн киногоороо өрсөлдөж байв.

17. Тайлер (АНУ) - 6 минут - Хүүрнэлт

Энди Коэгер

18. Төөрөгдөл (Монгол) – 3 минут - Эксперименталь

Зоригтын Мөнхбат

З.Мөнхбат 2015 онд уралдаант хэсэгт Эзэнгүй эргэн тойрон киногоороо өрсөлдөж, 2016 онд уралдаант бус хэсэгт Хөгжим, будаг, хүн кино нь толилуугдаж байв.

19. Урвуу цохилго (Монгол)18 минут - Хүүрнэлт

Батбаярын Ууганбаяр

Б.Ууганбаяр Моддын зам киногоороо 2016 онд уралдаант хэсэгт өрсөлдөж байв.

20. Хүлээлт (Монгол) – 7 минут - Хүүрнэлт

Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ

Э.Отгон-Эрдэнэ 2014 онд Анир бүтээлээрээ уралдаант хэсэгт өрсөлдөж, 2015 онд Төөрөгдөл кино нь уралдаант бус хэсэгт үлдэж, 2016 онд Одоо киногоороо уралдаант хэсэгт өрсөлдөж байв.

21. Хэлгүй (АНУ) – 10 минут - Хүүхэлдэйн

Жереми Бессофф, Кейт Рэйни

22. Цагаан хонгил (Тайвань) – 22 минут - Хүүхэлдэйн

Чан Чинь-вэй, Чьен Лан-Чи

23. Цай (Монгол) – 8 минут - Хүүрнэлт

Ганболдын Анхбаяр

24. Цуглуулга (АНУ) – 11 минут – Баримтат

Адам Роффман

25. Шинэ хөршүүд (АНУ) – 9 минут - Хүүрнэлт

Э.Г. Бэйли

 

УРАЛДААНТ БУС ХЭСЭГ

Энэ жил уралдаант хэсэгт багтаагүй Монгол бүтээлүүдийг бид наадмынхаа үеэр Уралдаант бус хэсэгт толилуулах болно. Уралдаант бус хэсгийн кино бүрийн найруулагч нарт нэг мандат олгосноор кино наадмын үзвэрүүдийг үнэгүй үзэх боломжтой болох юм. Мөн кино наадмын албан ёсны нэг хөтөлбөр гэдгээрээ эдгээр киноны мэдээллүүд манай наадмын хэвлэмэл каталогт багтах болно.  

1. Ард Түмнээ Хайрлая намын Панк Рокерууд – 13 минутХүүрнэлт/Эксперименталь

Төмөрийн Мөнх-Оргил

2. Винсент ван Гог – 3 минут - Эксперименталь

Сүхбатын Ванчин

3. Зөрлөг – 18 минутХүүрнэлт

Юмжавын Бадамзул

4. Зүүд – 5 минут - Эксперименталь

Ванчинцогзолын Хулан

5. Лесс анд Лесс – 11 минут - Хүүрнэлт

Цагаанцоожийн Галсандорж

6. Сэндаяа – 3 минут Хүүрнэлт/Эксперименталь

Чулуунгэрэлийн Сэндэр

7. Царцаан дэвхрээ – 20 минут - Баримтат

Гэрэлдаваагийн Эрдэнэжаргал

8. Чаргаар хашраагч – 3 минут - Эксперименталь

Лхагважавын Бат-Амгалан

9. Үлдэц – 13 минут - Эксперименталь

Цэгмидийн Бумнаран

Тусгай бүтээл:

10. Гол - 16 минут - Хүүрнэлт

Алтан хальс холбооны залуу гишүүн Б.Эрхэмбаярын бүтээл.