Алтан хальс индепендент кино наадам 2017-ийн бүртгэл 5 сарын 1-ний хамт дуусгавар болсон билээ. Наадамд нийт 52 орны 268 бүтээл бүртгүүлсэн байна. Үүний 19 нь Монгол бүтээл байгаа аж. Энэ жил уралдаант хэсгийн бүтээлүүдээс Монгол болон гадаад гэж хуваан категори тус бүрт шагнал гардуулах юм. Тиймээс уралдаант хэсгийг бүрдүүлэх Монгол, гадаад бүтээлүүдийн тоо дөхүү байх төлөвтэй байна. Уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдийг 5 сарын 15-нд зарлах болно.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг улс тус бүрээр нь задалваас:

  1. АНУ – 48
  2. Монгол – 19
  3. Их Британи – 13
  4. Франц – 13
  5. Канад – 12
  6. Энэтхэг – 9
  7. Герман – 8
  8. Испани – 8
  9. Итали – 8
  10. Португал - 8
  11. Бразил – 7
  12. Тайвань – 7
  13. Швейцарь – 7
  14. Бельги - 6
  15. Грек – 6
  16. Израйль – 4
  17. Иран – 6
  18. Нидерланд - 6
  19. Австрали - 4
  20. Турк – 4
  21. Чех - 4
  22. Аргентин – 3
  23. Мексик – 3
  24. ОХУ – 3
  25. Филиппин - 3
  26. Шинэ Зеланд – 3
  27. Австри, 28. Болгар, 29. БНХАУ, 30. Ирак, 31. Польш, 32. Румын, 33. Серб, 34. Сингапур, 35. Украин, 36. Швед, 37. Япон гэсэн улсуудаас тус тус 2 бүтээл.

38. Беларус, 39. Дани, 40. Египет, 41. Кипр, 42. Колумб, 43. Косово, 44. Малайз, 45. Норвеги, 46. Өмнөд Африк, 47. Өмнөд Солонгос, 48. Пакистан, 49. Сири, 50. Тайланд, 51. Узбекистан, 52. Унгар гэсэн улсуудаас тус тус 1 бүтээл иржээ.