Ильдико Эньедигийн "Бие, сэтгэл" киноны хэсгээс.

Цувралынхаа хоёр дахь дугаарыг хэн хэн ямар шагнал авч буйг мэдээлснээр үргэлжлүүлье. Өмнөхийг эндээс үзнэ үү.

Алтан баавгай - Дээд шагнал: 
Унгарын кино найруулагч Ильдико Эньедигийн "Бие, сэтгэл" (On Body and Soul) кино


Шүүгчдийн Гран-При шагнал - Мөнгөн баавгай: 
Сенегал, Францын кино найруулагч Алан Гомисын "Фелисите" кино.
 
 

Альфред Бауэрийн нэрэмжит шагнал - Мөнгөн баавгай:

Польшийн найруулагч Агниешка Холланд, Касиа Адамикийн хамтын бүтээл "Мөр"(Spoor)кино.


Шилдэг найруулагч - Мөнгөн баавгай: 
Финландын найруулагч Аки Каурисмаки "Итгэлийн өөр нөгөө тал"(The other side of the hope) бүтээл.


Шилдэг эмэгтэй жүжигчин - Мөнгөн баавгай
Өмнөд Солонгосын жүжигчин Ким Мин Хи "Далайн эрэг дээрх ганцаар шөнө"(On the Beach at Night Alone) кинонд бүтээсэн дүр. 


Шилдэг эрэгтэй дүр - Мөнгөн баавгай: 
ХБНГУ-ын жүжигчин Георг Фридрих "Гэгээлэг шөнүүд"(Bright Nights) кинонд бүтээсэн дүр.


Шилдэг кино зохиол - Мөнгөн баавгай:

Чилийн найруулагч Себастиан Лелио "Гайхамшигт эмэгтэй" (A Fantastic Woman) кино зохиол.




Урлагийн гарамгай ололт - Мөнгөн баавгай: 
Румыны найруулагч Калин Петр Нецерийн "Ана, миний хайр" (Ana, mon amour) киноны эвлүүлгээр Дана Бунеску нар тус тус хүртлээ. 


Алтан баавгайг авчих болов уу гэж найдаж байсан Аки Каурисмаки алт биш мөнгөн баавгайг "Шилдэг найруулагч"-аар, "Handmaiden"-д саяхан тоглосон Ким Мин-И "Шилдэг эмэгтэй дүр"-ээр мөнгөн баавгайг хүртлээ. Хон Сан Сүгийн хувьд сүүлийн хэдэн жил хийсэн кино болгон нь Берлиналь, Бусан, Локарно зэрэг ОУ-н кино наадмуудад дээгүүр давхиж байгаа ба 2013 онд хийсэн "Хэвон хэний ч охин биш" кино нь тэр оныхоо 63 дахь Берлинальд "Уралдаант хэсэг"-т өрсөлдсөн. Энэ киног бид "Dreamers' Day"-ээр гаргаж байсан түүхтэй.  Хон Сон Сүгийн сүүлийн хэдэн кино нь их сургуулийн професор, оюутан охины харилцааны тухай кинонууд бөгөөд ерөнхийдөө бол өөрийнх нь түүх. Одоо ч гэсэн Ким Мин-И-тэй харилцаатай гэх. За юутай ч нь ийм ганган палаажтай Берлинд ирсэн солонгос бүсгүйд баяр хүргэх нь зүйтэй. 

 

 

 

 

Ильдико Эньедигийн хувьд өмнө тодорхой тооны кино хийсэн ч "Бие, сэтгэл" шиг ингэж том амжилт олж байсангүй. Берлиналийн бие даасан шүүгчдийн шагналын хэсгээс Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны шагналыг авчихсан байсныг нь хувьдаа би хангалттай гэж үзэж байв. Түүгээр барахгүй дээд шагналыг нь хүртсэн нь Унгарын ард түмэнд давхар давхар баяр нэмсэн биз ээ. Акигаа бодохоор л жаахан харамсаад байна. Учир нь хамаагүй илүү сайн кино байсан л даа. 

Киноны дэлгэрэнгүй тайлбаруудыг ревиевүүдээр тавих бөгөөд дараагийн тэмдэглэлээр удахгүй уулзъя.