Баталгаат хуулбар

Баталгаат хуулбар

Баталгаат хуулбар

Certified Copy (Copie conforme)

2010 · 106 мин · Франц · Өнгөт · Англи, Итали, Франц хэл · Драм

Тойм

Энэ түүх Италийн Тоскан мужийн өмнө зүгт орших нэгэн жижиг хотод уулзах эрэгтэй, эмэгтэй хоёрын талаар өгүүлнэ. Эрэгтэй нь Английн зохиолч бөгөөд тус газар илтгэл тавихаар ирсэн бол харин эмэгтэй нь францын нэгэн галерейн эзэн. Энэ нийтлэг түүх нь хаана ч хэнд ч тохиолдож болно.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Баталгаат хуулбар (2010)

Анхдугаар "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд Франц киноны өдөрлөгөөр толилуулагдах киноны тухайд

Аббас Киаростамигийн дурсгалд

Одоогоос яг нэг жил орчмын өмнө Тегеранд байхдаа Аббас Киаростамитай уулзах хүсэлтэйгээ багийнх нь найзаар нь дамжуулж хүргүүлсэн боловч эелдэгээр татгалзсан хариу хүлээн авлаа. Учир нь юу гэвэл ойрмогхон бие нь чилээрхэж Лавасун (хотоос зайдуу орших Тегераны бийлэгжүү нэгэн дүүрэг) дахь зуны байшиндаа илааршиж буй аж. Нутгийн заншлын дагуу татгалзсан хариултыг нэхэл дагалгүй хүлээн аваад “Ямар сүүлийн удаа Иранд ирж байгаа биш, хожмоо уулзах боломж олдох бизээ” хэмээн бодсон минь буруу байжээ. Өнөөдөр (өчигдөр) Ираны нэрт найруулагч, соёл нийгмийн зүтгэлтэн Аббас Киаростами хорт хавдрын улмаас таалал төгсч амьд домог болсон түүнтэй уулзах анхны болоод сүүлчийн боломж ийнхүү үгүй болов. Амьд сэрүүнд нь уулзаж амьжаагүйдээ харамсаж буй эсэхэд хариулахад хэтэрхий эрт байж магад харин “Алтан хальс” холбооны зүгээс хүргэж буй дурдатгал ийн оршвой.

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.