Мона Лизагийн инээмсэглэл

Мона Лизагийн инээмсэглэл

Мона Лизагийн инээмсэглэл

Mona Lisa Smile

2003 · 117 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Драм

Тойм

Эмэгтэй хүнд төрөхөөс нь өгөгдсөн хувь тавилан нь гэрийн эзэгтэй болох, хүүхэд төрүүлэх юм гэж үү. Гэр бүлтэй болох, нөхрийн хамааралд байх нь байгалиас заяасан, нийгмээс оноосон өгөгдөл нь зол баяр эсвэл ял аль нь вэ. 1950-аад оны үед эмэгтэй хүн зөвхөн эр нөхөрт гарахын тулд боловсорч, түүнд бэлтгэгддэг байв.

Вэллэслэйн охидын сургуулийн оюутнууд урлаг, улс төр, түүх зэрэг бүхий л талын мэдлэгтэй ч тэд түүнийг зөвхөн номоос л уншиж цээжилсэн төдий утсан хүүхэлдэйнүүд. Тэдний уншиж судалсан бүхэн нь ирээдүйн амьдралд нь огт хүртээлгүй, тэд түүнээс гоо сайхан, таашаал гэх зүйлийг эрж хайх ч тэдний мөн чанарыг танилгүй зөвхөн мэдлэгтэй болж харагдах гэх.

Энэ бол тухайн үеийн хуучинсаг үзэл, нийгэмтэй л холбоотой сэтгэхүй байв. Катерин Уотсон хэмээх феминист үзэлтэй багш тус сургуульд ирснээр өөрийн мөн чанарыг нийгмийн дүгнэлтээр л хязгаарлаж байсан охидын ертөнцөд өөрчлөлт хийнэ.

Уг кино хямдхан зохиол, үйл явдалтай хэдий ч цаад үзэл санаа нь эмэгтэй хүн гэдэг эрчүүдэд зориулагдан эд биш гэдгийг, юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэх үзэл санааг харуулахыг зорьсон нь авууштай юм.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

ike-н бичил хөрөг ike 2011.05.23 08:10

Тун муу бүтээл.

Bluebird-н бичил хөрөг Bluebird 2012.05.15 13:18

Муу гэдэг чинь харьцангуй ойлголт, аль өнцгөөс харахаас хамаарна. Ямартаа ч феменизмийг тун энгийнээр тайлбарлаад, үндсэн асуудлуудыг нь гаргаад өгч чадаж байгаа биз дээ. Яахав киноны хувьд ч муу л даа.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.