Орь

Орь

Орь

Il Grido

1957 · 115 мин · АНУ, Итали · Хар цагаан · Итали хэл · Сэтгэлзүйн драм

Тойм

Ирма (Алида Валли) нь механикч Альдотой (Стив Кокран) цуг 7 жил амьдарсан бөгөөд нэг охинтой билээ. Ирмагийн хуучин нөхөр нь түүнийг хаяж Австралид ажиллаад 7 жил өнгөрөөд байсан юм. Гэвч Австралийн уурхайд Ирмагийн хуучин нөхөр нас барсан гэсэн мэдээ ирсний дараа Ирма Альдог орхино. Ганцаардсан Альдо охиноо дагуулаад өөр хотуудаар явж эхэлнэ. Энэ үедээ өөрийн ганцаардлыг нөхөхийн тулд биеэ үнэлэгч зэргийн олон л эмэгтэйчүүдтэй учир ургуулах боловч түүнд ер хангалттай санагдахгүй. Үүний хажуугаар Альдо өөрийгөө болон охиноо тэжээхийн тулд ажиллах шаардлагатай болно.

Энэ киног Сэмюэл Бэккетийн жүжгүүдтэй харьцуулах нь бий. Хэдий энэ кино Сэмюэл Бэкеттийн жүжгүүдтэй адил дүрүүд нь егөөдлийн шинжтэй, абсурд биш ч гэлээ бие хүний эрэл хайгуул гэдгээрээ төсөөтэй. Мөн Альдогийн ганцаардал, гутралыг дэмжиж өгөх төгөлдөр хуурын ая нь Шубертийн lieder-уудыг санагдуулж мэдэх юм. Киноны эцэст Альдо бэдэрч бэдэрч ердөө эхэлсэн тэр газраа л ирж, улам л дор байдалд орох болно. Кино 1957 онд 11-р Локарногийн олон улсын кино наадмаас алтан ирвэс шагналыг хүртсэн байна. Мөн 1958 онд киноны зураглаач Жианни ди Лоренцо нь Н’астро ди Аржентогийн кино наадмаас шилдэг зураглаачийн шагналыг хүртсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Антониони

Антонионигийн уран бүтээл дэх чимээгүй, бодлогоширсон өнгө аяс, нууцлаг мэдрэмж төрүүлэх хийц, амьдралын зорилгогүй дүрүүд зэрэг нь түүний бүтээлүүдийг кино урлагийн түүхэн дэх нэгэн сод үзэгдэл болоход хүргэжээ.

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.