Таксины жолооч

Таксины жолооч

Таксины жолооч

Taxi Driver

1976 · 113 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Гэмт хэрэгт

Тойм

Залуу Мартин Скорсезийг нэр алдарт хүргэсэн хамгийн том хэмжээний бүтээл нь уг кино бөгөөд дөрвөн төрлөөр Оскарт нэр дэвшиж, Канны кино наадмын дээд шагналыг хүртсэн юм. Роберт де Нирогийн дүрийг нь домогт байдлаар бүтээсэн Таксины жолооч Трэвисийн дүр нийгмийн муу муухайд эмзэглэж, гутрах бөгөөд өөрөө арга хэмжээ авахаар шийднэ. Киноны хамгийн эцсийн маш их цус асгарсан, хүчирхийлэлт хэсэг дээр 13-хан настай Жоди Фостерийн дүр байдаг нь олон хүмүүсийн шүүмжлэлийг хүртээд амжсан гэдэг.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Таксины жолооч (1976)

Өөрийн гэсэн тамгыг кино урлагийн түүхнээ дарсан уран, хэрцгий, шударга бүтээл

Мартин Чарльс Скорсезе

Мартин Скорсезе бол Роберт Де Нирогийн дотны найз, 8 гайхалтай киног хамт бүтээсэн, мөн Леонардо ДиКаприотой сүүлийн үед хамтран ажиллаж буй, кино түүхэнд өндөр нэр хүндтэй найруулагч, кино зохиолч, жүжигчин, продюсер юм.

Үзэгчдийн үнэлгээ (5/25)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 5 сэтгэгдэл байна

orgilb-н бичил хөрөг orgilb 2012.10.05 17:21

Хүний амьдрал санаандгүй зүйлсээр дүүрэн. Эргээд харахад нэг л их ухаантай алхам хийсэн мэт. Зөвхөн урагшаа тэмүүлж, АМЬДАРЧ байгаа үед эцэстээ ийм болно мэдэхгүй. Явж явж үр дүн хүссэнээр, бас эс хүссэнээр болно. Бидэнд ер нь сонголт байдаг юмуу. Энэ киног үзээд ийм л сэтгэгдэл төрсөн дөө. Сайн кино. Энэ чинь кино шүү дээ. хэхэ.

Bluebird-н бичил хөрөг Bluebird 2013.09.22 18:00

Айхтар улс төрийн агуулгатай кино.

Erkhembayar666-н бичил хөрөг Erkhembayar666 2016.11.11 18:18

nadarhuu kino

Planet@555-н бичил хөрөг Planet@555 2017.02.07 13:33

SBN-ээр төгсгөлийн хэсгийг нь үзсэн.Их гоё кино байх шиг байналээ.Заавал үзнээ.

Jakul-н бичил хөрөг Jakul 2018.12.15 13:45

Энэ үнэхээр улс төрийн агуулгатай кино шүү. Жирийн таксины жолооч өөрт таалагдаагүй зүйлсийг өөрчллөхийг шийдэж тодорхой "арга хэмжээнүүд" авснаар үйл явдлууд өрнөнө. Залуу үе бидэнд ийм өөрчлөлт хэрэгтэй нь байнга бодогдож, мэдрэгддэгч ийм зориг гаргах нь үгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.