Ирэн дээр гүйгч

Ирэн дээр гүйгч

Blade Runner

1982 · 118 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Детектив, Зөгнөлт, Неонуар

Тойм

Орчин үеийн зөгнөлт кино ихэвчлэн нэг хэвийг дагнасан бөгөөд, тусгай эффектийг голчлон анхаардаг үзэгдэл болсон. Улмаар энэ чиглэлээр хүнд юм бодогдуулсан сайн кино хийхэд маш үнэтэй болж хувирсан билээ. Тодорхой нэг юм бодогдуулсан энэ чиглэлийн кино олж үзнэ гэдэг нэг төрлийн аз. Мөн асуултаа зөв тавьж чадсан кино бол мөн адил аз. Харин асуултаа тавьсан боловч, хариу нь олддоггүй зохиолтой зөгнөлт кино бол давхар аз гэж нэрлэж болно. Уг киноны асуулт нь бол: хүн төрөлхтөнд хэн нь илүү чухал вэ, сэтгэлийн хөдөлгөөнгүй хүмүүс үү, эсвэл хүний мэдэрч байгаагүй хэмжээнд мэдэрдэг хүний зохион бүтээсэн бүтээл нь чухал уу? гэж.

Уг киног АНУ-ын алдарт зөгнөлт зохиолч Филипп К. Дик-ийн бичсэн “Андроидууд цахилгаан хонь зүүдэлдэг үү?” зохиол дээр сэдэвлэн бүтээсэн юм.

Лос-Анжелес хот, 2017 оны намар. Халагдсан цагдаа Декарт тусгай даалгавар авна: оргодол андройдуудыг олж, устгах. Хүн төрөлхтөн шинэ ертөнцүүдийг эзэгнэж эхэлсэн цагт - хүн амьдрах боломжгүй нөхцөлд ажиллах чадвартай ажилчид хэрэгтэй болж. Гарагийн шилдэг зохион бүтээгчид Хувилбаруудыг бүтээнэ - хүнтэй маш адилхан, анхнаас нь суулгасан өөрийн гэсэн дурсамжтай, хүнээс бараг ялгаж салгах боломжгүй андройд роботууд.

Эдэлгээний хугацаа дуусахаас өмнө амжин Бүтээгчтэйгээ уулзаж, хариугаа авахын тулд бүлэг оргодол робот Тайрэлл Корпорацруу нэвтэрхийг оролдоно. Хүн төрөлхтөн роботуудыг ганцаардуулахын тулд тэр их ухааныг хайрлав уу, тарчлаах гэж бүтээв үү? Эсвэл хүний хэлдгээр, амьдралд үнэхээр утга агуулга үгүй юу? - AmonRa

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/10)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

Flanker-н бичил хөрөг Flanker 2013.10.25 14:42

Зохиолын нэр нь "Do Androids Dream of Electric Sheep?" - андроидууд хонь зүүдэлдэг үү. Баруунд хүн хурдан унтахын тулд ямаар нэгэн юм тоолвол нойр амархан хүрнэ гэдэг. Жишээлбэл зурагнаас хонь тоолж болох юм. унтахдаа тоолсон хонио зүүдлэх мадалдлалтай.

Google -ийн үйлдлийн систем нь Android нэртэй бөгөөд утас нь мөн Nexus (уг кинонд гардаг андроидын загвар) гэж нэр авсан нь энэ киноны нөлөө гэх.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.