Кино сонирхогч

Кино сонирхогч

Кино сонирхогч

Camera Buff (Amator)

1979 · 117 мин · Польш · Өнгөт · Польш хэл · Драм

Тойм

Үйлдвэрийн ажилчин Филип Мош саяхан төрсөн охиныхоо амьдралыг хальсанд буулгахаар 8 мм камер худалдан авч нэгэн хэвийн амьдралдаа шинэ сонирхол нэмдэг. Хотдоо цорын ганц камерийг эзэмших болсон Мошийг орон нутгийн намын дарга үйлдвэр дээр суртал ухуулгын тухай кинонууд бүтээхийг хүсэх бөгөөд энэ бүхэн түүнд туршлага нэмэх болно хэмээн итгэсэн Мош зөвшөөрч удалгүй кино бүтээх шинэхэн хоббиндоо донтон гэр бүлээ ч мартаж эхэлдэг. Кино бүхэлдээ уран бүтээлч хүний хариуцлагын сэдвийг хөндсөн бөгөөд нэг талаасаа бүтээхүйн төлөөх хүсэл эрмэлзлэл гэр бүлийн үүрэг хариуцлагатай нөгөө талаас намын зүгээс ирэх шахалт урлагийн эрх чөлөөт байдалтай хэрхэн зөрчилдөж буйг өгүүлнэ.

Энэ кино Москвагийн кино наадмын тэргүүн шагналыг хүртсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой нийтлэл

Сэтгэлийн телескоп: Кшиштоф Киесловски

Зарим хүн одон орон, өөр нэг нь математик, гурав дахь нь уран зураг сонирхон судалдаг бол Киесловскийн сонирхлыг татдаг зүйл нь хүн. Тэр бол гарцаагүй 20-р зууны кино урлагийн хамгийн мундаг хүн судлаач. Энгийн атлаа танил биш санаашрал, бидний амьдралд хэдэн сая таарсан хирнээ хэзээ ч анзаарч байгаагүй хачин эмзэг нарийн мэдрэмжүүд, хүний дотоод ертөнц рүү аялсан аяллуудыг ямар нэгэн сэтгэл донсолгом үйл явдал, хүчирхэг зураг авалтгүй яг л амьдралд байдаг тэр чигээр нь бидэнд зураглан үзүүлснийх нь төлөө түүнд мэхийн ёслох ёстой мэт.

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.