Гэр

Гэр

Гэр

Home

2009 · 120 мин · Франц · Өнгөт · Англи хэл · Баримтат
Найруулагч · Ян Артюс-Бертран
Продюсер · Люк Бессон

Тойм

Эрдэмтдийн сануулж байгаагаар дэлхий хэмээх гэртээ амьдарч буй 6 тэрбум бид амьдралын хэв маягаа өөрчилөхөд 10 жил л үлджээ. Эс тэгвээс бид бүгд байгалийн ихэнх нөөцөө алдаж, дэлхий даяар байгалийн бохирдол гаарч хүн амын ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэж мэдэх юм. Харамсалтай нь энэ бүгд одоо баримт болчихоод байгаа.

Иймэрхүү дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлуудыг хурцаар хөндсөн кино нь англиар “HOME”, оросоор “ДОМ”, монголоор “ГЭР” нэртэй энэхүү кино. Найруулагч Янн-Артюс Бертраны 2009 онд бүтээсэн баримтат кино.

Дэлхийн томоохон хөрөнгөтнүүд, компаниудын хандиваар бүтээгдсэн. Киноны ихэнх зургийг маш өндрөөс жижиг нисдэг тэргээр найруулагч, зураглаач хоёр 5 тивийн 50 гаруй улсын дээгүүр нисэж 18 сарын хугацаанд авсан байдаг. Эцэст нь, Продюсер Люк Бессон, найруулагч Янн-Артюс Бертран нар зураг авалтын 488 цагийн бичлэгийг монтажлах гэж маш их цаг заржээ.

Та энэхүү киноны эхнээс эх дэлхий маань хэрхэн үүссэн, амьдрал яаж бий болсон, хүн төрөлхтөний үүсэл төдийгүй ердийн ногоон замагнаас авахуулаад хүн хүртэл хоорондоо нягт холбоотой амьдардагийг ухаарах болно. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд ямар ч амьд организм бусдаасаа салангид ганцаар бие даан орших чадваргүй юм. Киноны тал дунд хүртэл хүн амын өсөлт, газар тариалан эрхлэлт байгальдаа хэрхэн нөлөөлсөөр ирсэн, өнөө үед технологи буруу ашигласнаас хэрхэн буруу тийшээгээ зүглээд байгааг ойлгох болно. Мөн тус кинонд Нью Иорк, Лас Вегас, Мумбай, Токио, Дубай зэрэг хотууд нь эрчим хүч, байгалийн нөөцийг хэрхэн их хэмжээгээр нь буруу байдлаар ашиглаж байгааг харуулна.

Дэлхийн дулаарал олон мянган үйлдвэрийн хорт утаа, хүлэмжийн хийнээс болж хэрхэн эрчимтэй явагдаж байгааг хойд туйл, Африк, Антарктид дээгүүр хийсэн бичлэгээс тод томруун гэгч нь харж болно. Кинон дээрээс хүн байгальтай тун хэрцгий хандсанаас болж, хэрхэн түүнээс хэрцгий хариу зэм хүмүүст өөрсдөд нь тулгараад байгаа баримтыг харах юм. Гэвч кинонд дан тэрхүү хатуу бодит байдлыг үзүүлээд байхгүй хүн төрөлхтөний зарим нь байгаль дэлхийдээ зохицсон, хорт бодисын ялгарлыг бууруулах гэсэн оролдлогуудыг хийж эхэлснийг харуулна. Бусад хүмүүс ийм зүйл хийж чадаад байхад бид яагаад чадахгүй гэж. Бидний амьдарч буй гэр орон болсон байгаль маань цэвэр эрүүл байснаар бид л хожино. Энэ киноны зураг авалт дэндүү гайхалтай. Биднийг ямар үзэсгэлэнтэй дэлхий дээр амьдарч байгааг сануулна. Гэвч энэ “гэр” маань аажмаар хүмүүсийн зохион байгуулалт муу, зөвхөн мөнгөний төлөө, байгаль эхээ үл тоосон шинжтэй үйл ажиллаагаанаас болоод “царай алдаж”, сүйрэл рүү явж буй нь харамсалтай.

Ямартай ч энэ кино гарсан даруйдаа асар олон сая хүнд хүрсэн юм. Учир нь энэ кино ямар ч үнэгүй бөгөөд ямар нэг зохиогчийн эрхгүй. Интернетийн YouTube сайт дээрээс энэ киног үзэж болно. Мөн Archive.org сайт дээрээс үнэгүй өндөр нягтралтай хувилбарыг нь татаж авч болно.

Тиймээс ч энэ киног өөрчлөхгүй л бол интернетээс татаж авч, хуулбарлан олшруулж, олон нийтэд үзүүлэх эрх хүн бүрт бий. Байгаль эхээ хамгаалахын төлөө, дэлхийг хордуулж сүйтгэхээ зогсоох үйл хэрэгт гар бие оролцох нь хүн бүрийн үүрэг болоод байна. - Ike Cinecult

Жич: Энэ киног play товч дээр дараад бүрэн бүтнээр үзэж болно.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.