Өвлийн эрэл

Өвлийн эрэл

Өвлийн эрэл

Winter's Bone

2010 · 100 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Детектив, Драм

Тойм

Энэ кино эмэгтэй хүний сэтгэлийн хат, нарийн мэдрэмжийг харуулсан 17 настай Ри охины түүх юм. Америкийн зэрлэг зэлүүд нутагт сэтгэцийн өвчтэй эх, хоёр дүүгээ асардаг ядруу ч зоримог, тэвчээртэй Ри Долли (Женифер Лоурэнс) дүн өвлөөр сууцаа чөлөөлнө үү гэсэн шаардах хуудас хүлээж авна.

Үгүйрч туйлдсан амьдралынх нь ганц хөрөнгө байшингаа авч үлдэхийн тулд охин шоронгоос дөнгөж суллагдсан эцгийнхээ эрэлд гардаг. Учир нь гэр бүлээ орхиод олон жил болсон аав нь эрх чөлөөтэй болохдоо байшингаа барьцаанд тавьчихжээ. Түүний эрлийн зам урт бөгөөд хахир хатуу уур амьсгал, замд таарах саад бэрхшээл нь ч их.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.